Бортээгийн уурхай гэрээт борлуулагчийн сонгон шалгаруулалттай холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонсож, холбогдох гэрчүүдээс асуулт асуулаа. Энэ үеэр “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Лхамжав “ "Манай борлуулалтын орлого өнөөдрийг хүртэл 0 байгаа. Бортээгийн нүүрсний уурхайд зориулж үйлдвэрээ ерөөсөө төлөвлөгөөгүй. Манайх ганц нүүрсэн дээр ч биш өндөр технологи дээр ажилладаг компани. Германы пассив хаус, ус төрөгчийн бие даасан халаалтын систем гэх мэтчилэн өндөр технологид суурилж ажилладаг.
Германы нүүрсний шинжлэх ухааны доктортой бид хамтарч ажилласан. Монголын ихэнх нүүрс говьдоо бий. Говийн нөхцөлд хуурайгаар нүүрс баяжуулах технологи олж өгөөч гэдэг саналаар 2019 онд эхний уулзалтыг Германд хийсэн. Хамгийн эхлээд германы нэр бүхий компанитай холбож өгсөн.Германд нүүрсний уурхайнууд нь хаагдсан учраас нүүрсний үйлдвэр нь Австралид байсан. Байршил нь холдсон учраас Хятад руу хандсан. Ингээд өмнө нь таньдаг байсан хөрөнгө оруулагч хоёр компанитай дээрх технологийг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах талаар ярьсан. Хуурай технологиор нүүрс боловсруулж, баяжуулах туршилт хийгдсэн. Туршилтын хариу нааштай гарсан учраас 2021 оны долдугаар сарын 2-нд компани байгуулсан" хэмээв.
| “АДМИНЕРАЛ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЛХАМЖАВ: МАНАЙХ БОРТЭЭГИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙД ЗОРИУЛЖ ҮЙЛДВЭРЭЭ ТӨЛӨВЛӨӨГҮЙ. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО ТЭГ БАЙГАА |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |