Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган нар өчигдөр уулзалт хийж, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Элчин сайд Ричард Буанган "Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгт бэлтгэл хангахтай холбоотойгоор хоёр талын ажлын хэсэг хүчин чармайлт гаргаж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллаж байгаа. Шууд нислэг үйлдэхтэй холбоотой асуудалд АНУ-ын талын байр суурь бэлэн" гэв.
Боловсон хүчин бэлтгэх ажлыг 2024 оны эхний улиралд багтаан зохион байгуулж, нийт 16 хүнийг АНУ-д сургахаар талууд тохирчээ. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас явуулах аудит шалгалтын цаг хугацаа, баг бүрэлдэхүүн зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан ажлын төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр сард багтаан тохиролцож, санамж бичиг байгуулахаар болсон байна. Ингэснээр Монгол-Америкийн хооронд шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдах аж. Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг энэ оны есдүгээр сард баталжээ.
| Шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд 16 хүнийг АНУ-д сургахаар тохирчээ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |