...“Ажлаа хийж чадаагүй бол “Хар толгой”-гоороо хариуцлага хүлээхэд бэлэн, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэх баримтыг ил болгож чадвал огцорно” гэх үг улстөрчдийн хувьд моданаас гараагүй байна. Тэд “Огцорно, хариуцлага хүлээнэ, улс төрөөс явна” гэх үгээрээ халхавч хийж, иргэдийн амыг хэсэг таглаж, итгэл үнэмшил төрүүлж байгаад эхлүүлсэн ажлаа улам томруулж, хүчтэй болгодог. Үе, үеийн сайд, дарга нар ч мөн адил дээрх замналаар явж, улс төр дэх сууриа бат, бөх тавьсан. “Хариуцлага хүлээж чадна, огцорч чадна” гэсээр юу ч хийхэд бэлэн болчихсон том, том дарга нар төрийг эзэгнэж байгаад явдаг. Өнөөдрийг хүртэл заримыг нь 5Ш ажиллагааны хүрээнд хайгаад олохгүй байгаа. Тэднийг зоригтойгоор ч юм уу эсвэл өрөвдөртэй царай гаргаад “Би ажлаа хийж чадахгүй бол огцорч чадна” гэхээр хэн ч яаран дургүйцэхгүй, итгэж хүлээдэг. Харин улстөрчдөд энэ үг нь ажлаа хийх боломж, хугацаа олгодог болохоор "Хариуцлага хүлээнэ, огцорно гэх үг улстөрчдийн аврал буюу улс төрд илүү удах тогтох нэг төрлийн арга болдог гэдгийг өмнөх жишээнүүдээс харж болно.

Зургаахан сарын дараа сонгууль болох гэж байгаа энэ үед амтай болгон нь “Би хариуцлага хүлээгээд огцорч чадна” гэж бааварлах болжээ. Хамгийн сүүлчийн жишээ гэвэл, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дөрөв хоногийн өмнө “Шатахууны үнэ нэмэгдвэл би огцроход бэлэн. Асуудлыг шийдэхийн тулд өдөр, шөнөгүй ажиллаж байгаа. Шатахууны үнэ өсөхгүй гэдгийг зөвхөн би хэлээгүй. Дэлхийн зах зээлийн үнийг харж, судлах хэрэгтэй” хэмээн шатахууны талаар мэдээлэл өгөхдөө хэлж байв. Харин өнгөрсөн аравдугаар сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Нүүрсний хулгай, автобусны хэрэгтэй холбоотой нэг л баримт ил болгож чадвал улс төрөөс явахад бэлэн гэдгээ илэрхийлж байв. Тэрбээр “Манай эхнэрийг нүүрс тээврийн компани эзэмшдэг гэх мэдээ гарсан. Сэтгүүлчид надад үүнийг нотолж харуулах ёстой. Намайг “Адменирал” компанийн эзнээс мөнгө авсан гэсэн байна лээ. Түүнийг мөн баримттай нийтлээд, ядаж нэг өгүүлбэрээр хамаатай гэдгийг нотолбол би ёс зүйн хариуцлагаа хүлээгээд, албан тушаалаасаа огцроод, улс төрөөс гараад явчихаж чадна. Харамсалтай нь, зориуд, зохион байгуулалттай миний нэр хүндийг гутаан, доромжилж байна. Би хамт ажиллаж байгаа бүх хүнтэйгээ ойрхон ажилладаг. Бүгдтэй нь эв эетэй байж, асуудлыг хамтарч шийдэхийн төлөө явдаг. Хамт ажиллаж байгаа хүн болгоны эзэмшиж байгаа компани, хийж байгаа бизнесийг нь надтай холбоод байвал хэцүү” гэв. Яг энэ үед ногоон автобусны гэх хэрэг нийгэмд дуулиан тарьж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар үйлчилгээнд явуулах боломжгүй хуурамч автобус оруулж ирсэндээ хариуцлага хүлээж байна хэмээн ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдэж байв. Тэдний хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэн өгч байна хэмээх нь сүр дуулиантай болж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.

Нүүрсний хулгайн сонсгол нүүрс тээврийн асуудлаар хоёр хоногийн өмнө хэлэлцсэн. Улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй 5.2 сая тонн нүүрс экспортолж гаргасан тээврийн компаниуд дунд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий компаниудын нэр дурдагдаж байв. Түүний хамаарал бүхий "Шанх транс" ХХК, Тив транс ХХК, Галба ус ХХК, АУМ алт ХХК, Баялаг ложистик транс ХХК, Эм Жи Өү транс, Зүүн хөхий ХХК, Шанх ложистик ХХК, Мөнх цаст транс гэсэн компани гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспортолсон мэдээллийг шинжээч дурдаж, хамаарлуудыг танилцуулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэл өгөхдөө “Би ард түмэн, төрөө хүндэлж энд ирсэн. Ийм гүжир гүтгэлэг Монголын түүхэнд дахиад байх уу, байхгүй юу мэдэхгүй байна. Би 2005 онд Монголын гаалиас чөлөөлөгдсөн. 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2012 оноос хойш би болоод миний ах, дүү, хамаарал бүхий хүмүүс Эрдэнэс Тавантолгой болон бусад уул уурхайгаас нүүрс худалдан авах, хөрс хуулалтын бизнес хийсэн бол би хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Үүнийг би УИХ-ын гишүүний хувиар хариуцлагатайгаар хэлж байна. Нүүрсний сонсгол чинь зорилгоосоо хазайлаа. Гөлөг төөрүүлж, нүүрсний жинхэнэ хулгайчдыг нуух зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа юм биш биз” хэмээж байв.
.jpg)
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар сайдаар ажиллаж эхэлсэн цагаасаа Дарханы замтай "үзэлцэж" байгаа. Тэр өнөөдрийг хүртэл хариуцлага ярьсаар байна. Тэр өнгөрсөн гуравдугаар сард "Би Монголын төрд шударга, зарчимч ажиллаж байгаад дуусна" гэж байсан. Түүнтэй адил "Би хариуцлага хүлээж чадна. Дарханы замыг хар толгойгоороо хариуцна- гэсээр өнөөдрийг хүртэл бууж өгөөгүй. Дарханы зам ч хэл амнаас салаагүй байна. Түүнийг сайд байхад нь хариуцлага хүлээнэ гэхээс өөрийг хийгээгүй хэмээн шүүмжилдэг хүн олон. Мөн одоогийн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн намар Хөшөөтийн уурхайтай холбоотой хууль бус баримт ил болвол хуулийн хариуцлага хүлээж, огцроход бэлэн гэж байсан. Энэ мэтчилсэн Монголын төрд хийх ёстой ажлаасаа түрүүнд "Хариуцлага хүлээнэ, огцорч чадна" гэх омогтой улстөрчдөөр дүүрчээ. Хэрэв тэд хэлсэндээ хүрдэг бол хар толгойгүй болох үе үеийн сайд, дарга нар олон бий. Индэр дээр гарсан болгон үзэл бодлоо илэрхийлсэн болгоно нь "Хариуцлага" гэх худал үгээр өөрийгөө хамгаалаад сурчихжээ.
| “ХАР ТОЛГОЙ"-ГОО ДЭНЧИНД ТАВЬСАН УЛСТӨРЧИД |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |