• Өнөөдөр 2024-05-19

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ

2023-12-20,   3828

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг зохицуулах шаардлага үүсээд байна.
 
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, 18.44 хувийг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн, Монгол Улсын 2.5 сая иргэд, үлдэх 0.06 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. Иймд байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртэх боломжийг олгох, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшдэггүй, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд тус компанийн 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ. Цаашид 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс шинээр төрсөн Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааг шууд эзэмшүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ.
 
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын 2.5 сая иргэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 18.4 хувийг эзэмшиж байсныг нэмэгдүүлэн 3.5 сая иргэн 34 хувийг эзэмшихээр боллоо. Монгол Улсын 3,541,803 орчим иргэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 34хувь буюу 4.08 тэрбум хувьцааг эзэмшүүлснээр төрийн эзэмшил 65.9 орчим хувь болж буурахаар байна” гэж мэдээллээ.
 

2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 23:20:05
    Goomaral: Tsagaan saraar omno noogdol ashigaa awmaar bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-21 14:32:01
    P.Enhee: h2012 hosh torson hvvhdvvd 1072 huwtsaigaa yaj awah we
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 23:30:12
    Б.Баярхүү: Манай хүү гийн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 18:27:45
    nandinchuluun: tsgaan saraas ombo nogdol ashgaa awmaar bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 18:27:37
    nandinchuluun: tsgaan saraas ombo nogdol ashgaa awmaar bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 17:57:09
    Mn: Yu yariad bgaa yum 2012 onii buh huuhed gesen huuli bgaa yagaad huulias ilii medeltei zasgiin gazar bdag yum be tegvel76 iin hereg bna uu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 17:34:30
    Ц. Энхжаргал: Нэг сая төгрөг өгөөд орхисон хөгжлийн бэрхшээлтэй, группд байсан хүмүүсийг энэ тоонд оруулсан уу? Би тэрний нэг нь байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 17:31:11
    Хишигчулуун: Юундаа он заадаг юм бүх нас хүүхдүүд өг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 16:39:12
    Зочин: Сонгууль гээд ноогдол ашиг нэртэй мөнгө өгөхдөө Тавантолгойн уурхайгаа урьдын адил зээлэнд битгий тавьчихаарай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 16:04:44
    амараа: Сүүлийн 11 жилд хичнээн хүүхэд төрсөн бэ? 2,5 сая ирнэнийх 18,44 хувь байсан. шинээр төрсөн хүүхдүүдэд бараг 15 хувь оногдоно гэж үү? тоо бодчих юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 16:03:35
    Duu hooloi: Ezemshuuleed ymar hereg bn .noogdoloo uguhgui baij
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 15:59:06
    Togtohsvren: Tawantolgoi noogdol ashigaa ogooch ard tvmen heden jil huuragdahuudee oroonoos ornii hoorond hetsvvdej bna odoo haniad shuugian ni nehegdeed em tarianiihaa vniin bvtehgvi bna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-20 15:36:56
    H.boldoo: Amdiral xvnd bn mongoliin ene emx zambraagvi idej uugaad baigaa xuwtsagaa awe
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188