• Өнөөдөр 2024-05-19

Д.АРИУНБОЛД: Намайг 2016 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг удирдах үед энэ компани бараг дамдуурчихсан байсан

2023-12-19,   250

     Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.19) хоёр дахь өдрөө үргэлжилж байна Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой эдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна.
 
     Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд "Намайг 2016 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг удирдах үед энэ компани бараг дамдуурчихсан байсан. Гадаад дотоод өр нь нийлээд 400 сая гарсан байсан. Баруун цанхын уурхай зогсчихсон. Зүүн цанхын уурхай ажиллаж байгаа ч нүүрснийхээ 65 хувийг Чалько компанид өгдөг байсан. Харин 35 хувийг нь TTJVCo компанид борлуултын зардалдаа өгдөг. Цалингаа ч тавьж чадахааргүй байсан. Тиймээс бид Баруун цанхын уурхайг ашиглах хэрэгтэй байсан. 2016 оны арванхоёрдугаар сард Баруун цанхыг ашиглалтад оруулж, Чалькогийн өрийг төлж эхэлсэн. Нүүрсээ яаж борлуулах вэ гэдэг асуудал тулгарсан. Бид Хөдөө аж ахуйн бирж болон Худалдан авах ажиллагааны газарт борлуулах санал тавьсан. Ингээд аль аль нь хүлээн авах боломжгүй гэсэн учраас сонгон шалгаруулалтын үнэ зарлаж, нүүрсээ борлуулж эхэлсэн" гэлээ.

Д.АРИУНБОЛД: Намайг 2016 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг удирдах үед энэ компани бараг дамдуурчихсан байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188