• Өнөөдөр 2024-05-19

Ж.БАТ-ЭРДЭНЭ: Цагаан хадан дээр 20 километр газарт 28-120 ам.доллараар тээвэрлэлт хийж байна

2023-12-19,   789

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.19) хоёр дахь өдрөө үргэлжилж байна Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой эдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна.
 
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ: Шууд уурхайгаас боомт руу нүүрсээ тээвэрлэсэн бол өндөр ашигтай байсан. Яагаад энд цагаан хад бүсийг бий болгочихсон юм бэ. Цагаан хадан дээр 20 километр газарт 28-120 ам.доллараар тээвэрлэлт хийж байна. Хил дээр үнэ тогтоож болох байсан. Та нар өөрсдөө нүүрсээ тээвэрлэсэн бол энгийн тооцоогоор 2000 гаруй машин байх ёстой байдаг. Тээвэрлэлтийг та нар анхнаасаа хяналтгүй хаячихсан байсан. Тэгээд С зөвшөөрөл олгоно гэж явсаар байгаад 20 мянган машин болгочихсон байна. Энэ бол та нарын бодлогын алдаа. Тээврийн зардал гэж нэг тонн нүүрсэнд 128 ам.доллар хүртлэх үнэ зохиогоод явж байна. 120-128 ам доллар гэж гаргасан компаниудтай та нар гэрээ хийсэн юм уу.
 
ТҮР ХОРООНЫ ДАРГА Б.ЭНХБАЯР: Цагаан хад суурьшлын бүсийг нэг татан буулгаж байсан. Тухайн үед жагсаал цуглаан болж байсан санагдаж байна. Нэг нь өөрийгөө шатааж байсан. Цаанаа ямар шалтгаантай байсан бэ гэдэг асуудлыг өчигдөр хэлэлцсэн. Жолооч нарыг Засгийн газар, төр рүү гаргачихаад цаана нь мөнгө хийгээд байгаа компаниуд байгааг өчигдөр ярьсан. Гаальтай холбогдчихсон цавчаа хийдэг схем бий болсон нь ил болж байна.
 
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА АСАН Ч.САЙНБИЛЭГ: Баруун цанхын уурхайгаас Цагаан хадыг боль гэж ярьж байсан. Ингээд хил дээр дараалал үүсэж эхэлсэн. Б.Энхбаяр даргын яриад байгаа жолооч шатсан асуудал арай өөр шүү. Гэрээт олборлогч TTJVCo манай ажилчдыг уруу татсан. Нэг өдөр манай компанийн үүдэн дээр гэрээ цуцалвал суулт зарлана гэсэн. Ингээд С.Эрдэнэ гэдэг нөхөр өөр рүүгээ бинзен цацаж, шатаасан. Ингэж өөрсдөө буруу юм хийдэг. Өртгөө багасгахгүй бол Монгол Улс хөгжихгүй. 
 
 

Ж.БАТ-ЭРДЭНЭ: Цагаан хадан дээр 20 километр газарт 28-120 ам.доллараар тээвэрлэлт хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-19 13:01:43
    ёё: СОНГОДОГ МАФИ СХЕМ улсад МЕТРО НЭФТИЙН ҮЙЛДВЭРТ мөнгө цугладаггүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188