Нүүрсний Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь үе шат хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой 51 гэрч оролцох юм.
ШИНЖЭЭЧ: 2011 оны аравдугаар сараас 2023 оны аравдугаар сар хүртэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт гэрээс 826 сая ам.долларын зөрүү гарч байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХКК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь: Би 2012 оны аравдугаар сард захирлаар томилогдсон. Тухайн үед зүүн талын уурхай зөвхөн ганцаараа ажилладаг, олборлосон нүүрсийг нэг ч килограмм дутаахгүйгээр "Чалько" зээлийн компанид шилжүүлэх гэрээтэй байсан. Ийм маягаар жил гаруй хугацаанд явсан. Үнийн хувьд жилээс жилд огцом буурч байсан. Тухайлбал, 2012 оны аравдугаар сард 70 доллар байсан нүүрсний үнэ сар бүр унасаар байгаад жилийн дараа 20 гаруй доллар болж байсан. Бид "Цагаан хад" суурьшлын бүсийг хаахад Хятадууд их эсэргүүцэж байсан. Намайг ажлаа өгсний дараа хэдэн км оочер үүсгэж, Монголын нүүрсийг гаргахгүй гацааж байгаад, буцааж нээлгэсэн. Цагаан хаданд нүүрсний хорогдол их гарч, байгаль орчин их сүйтгэдэг. Тэнд байгаа Ханбогдод газар авсан Хятадын компаниуд л ашиг хийдэг. Тиймээс цаашид хаах нь зүйтэй" гэв.
| Я.БАТСУУРЬ: Цагаан хад суурьшлын бүсээс Хятадын компаниуд л ашиг хийдэг |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |