• Өнөөдөр 2024-05-19

НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН ХЯНАН ШАЛГАГЧ: 52030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй

2023-12-18,   344

             Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэллээ. Энэ үеэр Хянан шалгах түр хорооны гишүүд болон гэрчүүдийн хоорондын мэдээлэлд Хянан шалгагч дүгнэлт мэдээллээ хүргэсэн.
 
Ингэхдээ "Гашуунсухайт боомтын гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг ГЕГ-ын CAIS дотоод мэдээллийн сангаас өгөгдлөө цуглуулсан. Эх нотлох баримтын түүхий баримтыг боловсруулан шинжлэхэд НАБТ-ын овоолгод пүүний программ, гаалийн бүрдүүлэлтийг тулгасан. НАБТ-н пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх бүрдүүлэлтийн дотор манифестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийсэн. Үүнд олон улсын тээврийн С-зөвшөөрөлтэй 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна. 52 сая тонн нүүрснээс 1.2 орчим сая тонн нүүрсний тээвэрлэгчийг тогтоох боломжгүй. Тухайлбал, сүүлийн 10 жилийн дотор 5.2 сая тонн нүүрс хулгайгаар гарахад Тавантолгойгоос 9254 тээврийн хэрэгсэл 52.000 удаагийн үйлдлээр 5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгэхгүй гаргасан байна" гэв.

НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН ХЯНАН ШАЛГАГЧ: 52030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-18 14:18:44
    S: SXSDN80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188