Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөнд зохицуулалт хийх болсон талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэгш, сондгой горимоор замын хөдөлгөөнд зохицуулалт хийнэ. Улмаар Улаанбаатар болон нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг ирэх долоо хоногоос цахимаар ажиллуулахаар Засгийн газар төсөл боловсруулж байна. Мөн хүүхдийг осол эндэгдлээс хамгаалах зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргатай хамтарсан ажлыг хэсэг байгуулж, эргүүл хийх ажлын хэсэг гаргана. Автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор зорчуулах хэд хэдэн шалтгаан бий. Бид Улаанбаатар хотын хэмжээнд авто зам дээр давс, цацах ажлыг шөнө, өглөө, өдөр гэсэн хуваарьтай цацаж байгаа. Гэвч хөрсөн дээр хасах 42 хэм хүрч хүйтэрч байгаа учраас төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Гулгаа арилахгүй байгаа учраас түгжрэл үүсэж байгаа. Тиймээс ийм арга хэмжээ авахаас өөр арга алга" гэлээ.
| Х.НЯМБААТАР: Автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |