Энэ Засгийн газар гишүүддээ бүрэн хэмжээний хариуцлага тооцож чадах юм бол УИХ-ын гишүүд сонгуульд дахин өрсөлдөх чансаагүй болох нь ээ. Өөрөөр хэлбэл, сонгуулиас өмнө УИХ тарж мэдэх галыг өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тавилаа. Тэрбээр нүүрсний хоёр дахь сонсголд ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд гээд эрх мэдэл бүхий 268 хүнийг дуудсан. ЗГХЭГ-ын дарга нь сайд нартайгаа оролцох ирэх долоо хоногийн нүүрсний хэлэлцүүлэгийг иргэд чих тавина сонсож, хуруу даран хүлээж байна. Нүүрсний эхний сонсголд улс төрд нөлөө бүхий томчууд төдийгүй Ерөнхийлөгч асан, Ерөнхий прокурор асан эрхмүүдийг дуудсан нь мөн л иргэдийн хүлээлт байсан. Зөвхөн нүүрсний сонсгол гэлтгүй өнгөрсөн жил Хөгжлийн банкны хэргээр хэчнээн гишүүнийг түтгэлзүүлэх санал гаргаж, зарим нь өөрийн хүсэлтээр түтгэлзэх хүсэлтээ өгч байснаас харахад, МАН-ынхны идэж, уусан асуудал дуусдаггүй тодорхой байв. УИХ-ынханд гар дүрээгүй сан, хумслаагүй боломж гэж байхгүй. Байж болох бүхэнд олноороо хошууран дайрч, эрх бүхий компанидаа, гэр бүлийнхэндээ, найзуудынхаа нэрээр төрийн мөнгийг "идэж" ирсэн нь алхам алхамаар буюу нүүрсний сонсгол, Хөгжлийн банкны сонсгол, хэвлэл мэдээллийнхний хүчээр ил болсоор байна. Тэдний ямар ичгүүргүй хулгайч, луйварчид болохыг иргэд ч ухаарсаар байгаа нь ирэх сонгуулиар нэгийг бодуулах биз ээ. Хөгжлийн банкны сонсгол, нүүрсний сонсгол хэмээн сүр дуулиантай хэдэн хүний нэр зарлаж, хэлэлцүүлэг хийсэн болоод өнгөрөх биш жинхэнэ, бодит үр дүнг хүлээж байна. Аливаа хэрэгт буруутай хэмээн тооцогдож байгаа сайд, гишүүн бүрд хариуцлагыг нь хүлээлгэж, төрийг, МАН-ынхныг "цэвэрлэх" цаг нь болсон гэдгийг иргэд шаардаж байна.
ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАН ШАЛГУУЛЖ БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХЭРЭГ

Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгт холбогдож хууль хяналтын байгууллагад хэд хэдэн гишүүн шалгагдаж байгаа. Өнгөрсөн хугацаанд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон болон Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд Их хурлын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Харин хаврын чуулганаар АТГ-аас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай байгааг мэдэгдэж байв. Тодруулбал, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар дээр нэмээд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлсэн гэсэн үг. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа. Нүүрсний хулгайн хэрэг өнгөрсөн өвөл, хавар хэсэг шуугиж байгаад одоо сонсголоор дахин сэргэж байна. Саяхан АТГ-аас зарим УИХ-ын гишүүнийг хэрэг ямар үе шаттай яваа талаар мэдээлэл өгсөн юм. Тухайн үед “Нүүрсний хулгайтай холбоотой хэргийн 85 хувийг шүүхэд шилжүүлсэн. Тэднээс онцолбол, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэрэг шүүхэд шилжсэн. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарын мөрдөн байцаалт дуусаж, хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулж байгаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг шалгах ажиллагаа дуусаагүй байна" гэсэн юм.
ЗАДАРСАН ГИШҮҮДДЭЭ ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ СУРАХ ВЭ
Үүнээс гадна зуданд боогдсон иргэд шатахуунгүй зутарч, нийслэлчүүд нь утаандаа угаартаж, хүүхэд, хөгшидгүй ханиаднаасаа салж чадахгүй байгаа энэ зутруухан үед УИХ-ын гишүүд нь газрын дарга нартайгаа нийлж, шоудаж байгаа бичлэг ил болов. Тодруулбал, Италийн алдарт “Ricchi e Poveri” хамтлаг Монголд ирж, 7.6 сая төгрөгийн ханштайгаар тоглолт зохион байгуулсан гэх. Уг тоглолтыг улстөрч, бизнесмен, нөлөө бүхий эрхмүүдээс гадна Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал үзсэн нь өдөржин, шөнөжин шатахуунд дугаарлаж байгаа иргэдийн бухимдлыг барсан. Иргэд нь ядарсан, гишүүд нь задарсан иймэрхүү байдалтай бид хэчнээн жилийг үзэх вэ. Тэдэнд хэзээ хариуцлага тооцож чадах вэ.
| СОНГУУЛИАС ӨМНӨ ЗАСГИЙН ГАЗАР “УНАЖ”, УИХ ТАРАХ УУ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |