Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээллээ.
Нүүрсний хоёр дахь сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр зарлалаа. Тэр дунд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн нэр байгаа ажээ. Тэгвэл нүүрсний хэргээс гадна Ж.Батбаясгаланд өөр хэрэг бүртгэлтэй байгаа гэнэ. Тодруулбал, Монгол Улс 2023 онд Зүүн Азийн залуучуудын спорт наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Уг наадмыг нүүр улайхааргүй, ёслол төгөлдөр зохион байгуулахын тулд 2019 оноос бэлтгэж, шаардлагатай барилга, байгууламж барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгө төвлөрүүлэн зохицуулах үүрэг бүхий нийслэлийн өмчит "Улаанбаатар спорт менежмент" хаалттай хувьцаат компани байгуулж байлаа. Уг компани олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн спорт цогцолборын ажлын тендер зарлаж, барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч 2023 онд барилгын ажил бүрэн дуусаагүй, урагшлаагүй гэх шалтгаанаар Зүүн Азийн спортын наадмыг “Буянт-Ухаа” спортын ордон, “Степпэ Арена”, “Ган спорт” төв, Төв цэнгэлдэх хүрээлэн, Налайх дүүргийн хөнгөн атлетикийн талбай зэрэг 11 байршилд хуваагдан зохион байгуулсан билээ.
"Улаанбаатар спорт менежмент" компанийг байгуулж байхад тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Компанийн дүрмийг Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу боловсруулсан. Компанийн үүрэг нь тухайн наадмуудыг зохион байгуулах юм. Тухайн наадмуудыг зохион байгуулахад тодорхой санхүүжилт шаардагдана. Эх үүсвэрийг улс, нийслэлийн төсвөөс шийднэ. ТУЗ-д нь есөн гишүүн байна. Гурав нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, гурав нь наадам зохион байгуулах хорооны төлөөлөл байх юм. ТУЗ-ийн дарга нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байна гэж заасан. Компанийн удирдлага нь ТУЗ-өөс томилсон гүйцэтгэх захирал байна. Хэрэв компанид хохирол учруулсан бол өөрийн хөрөнгөөр хохирлыг барагдуулна” гэж байлаа.
2022 онд спорт цогцолборын ажил 70 хувьтай явж байгааг НИТХ-ын үеэр танилцуулж байсан ч жилийн дараа ашиглалтад ороогүй байгааг хууль хяналтын байгууллагаас шалгаж байна.

НИТХ-ын төлөөлөгчдийг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан 2020 оны сонгуулийн үеэр “Би ч гэсэн сонгуульд нэр дэвшиж байгаа ч тойрогтоо нэг л удаа амралтын өдөр очсон. Гэтэл төрийн албан хаагчид зарлагдсан шуурхай хуралдаан дээр алга байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байж яаж ингэж ажилладаг байна вэ, ард түмнээсээ ичээч. Бүгдээрээ сонгуульдаад алга болдог, арчаагүй удирдлагууд хэрэггүй. Хуралд ирээгүй бүх төрийн албан хаагчдад тооцох хариуцлагыг тооцно. Төр түшмэлээр дутдаггүй шүү” хэмээн бухимдаж байсан нэгэн.
Үүнээс гадна Ж.Батбаясгалангийн толгойлж буй “Бяцхан парламент” буюу НИТХ “том”№чуудын тавиулууд, бизнесийнхээр дүүрснээс болж улаанбаатарчуудын амьдрал урагшлах битгий хэл ухарч байгаа. Улаанбаатар хотын иргэдэд “үйлчилсэн” гэж улирал тутам урамшуулал авдаг НИТХ-ын 45 төлөөлөгч жилдээ 11 тэрбум төгрөгийн орлоготой, Зайсанд голдуу 110 орон сууцтай, тэдгээр нь нийт 38 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж буй. Чухамдаа хосгүй баячуудаа “хот удирд” гээд сонгочихсон болж таараад байгаа. Атал хотын хөгжил таг гацчихсан, төрийн ажил явуулах байтугай төв зам дээрээ давсаа цацаж чадахаа больтлоо “дампуурсан” байгаа билээ.

Нийслэлийн ИХТ-ын дарга Ж.Батбаясгалан 2020 оны орон нутгийн сонгуулиар “НАМ утааг ялж, чадлаа. Утааны түгжээг тайлав” хэмээн хамгийн попорсон билээ. Үүнийхээ үр дүнд НИХТ-ын төлөөлөгч болж зөөлөн сэнтийд хаан мэт залрах болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байх үеэрээ “Утааг ялах зорилго зарим улстөрчдөд, үл итгэгчийн хувьд үлгэр домог мэт байсан. Тавантолгойн нүүрсийг авчирч, үйлдвэр барьж, сайн түлш гаргаж чадна гэдэгт итгэхгүй байсан. Гэр хорооллынхон ашиглаж сурахгүй, түүхий нүүрс түлэхийг хориглолоо ч хянаж чадахгүй гэж басамжилж байсан. Ийм олон үл итгэлийг бид утаатай хамт арилгаж байна” хэмээн цахим орчинд өөрийн нүүр хуудсаар дамжуулан түгээж байлаа. Гэвч түүний ярьсан үлгэр бодит хөрсөн дээр бууж, удаан хугацаанд хэрэгжиж чадсангүй. Сонгуулийн дараахан л нийслэлчүүд утаа, тортогтойгоо амьдрах болсон нууц биш.
| НИТХ-ЫН ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАНГ ЕСӨН ТЭРБУМЫН "ХЭРЭГТ" ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЛЕГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |