Нүүрсний хоёр дахь сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн талаар УИХ-ын Хянан шалгах Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдээллээ. Тэрбээр “Эхний үе шатны сонсголд "Тавантолгой" ХК болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой 28 багц асуудлыг нотлох баримтыг шинэчлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хяналт шалгагч нарын тайланг сонсож холбогдох гэрчүүдээс асуулт асуусан. Нийтдээ 275 гэр оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 228 гэрч буюу 80.4 хувь нь оролцсон байна.
Хоёр дахь сонсголыг дараах үе шатаар зохион байгуулна.
2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд үдээс өмнө С зөвшөөрөлтэй холбоотой асуудал. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Тавантолгой" ХК-ийн тээврийн үйл ажиллагаанд нүүрсний экспорт, үдээс хойш гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудал.
2023 оны арванхоёрдугаар сарын 19-нд үдээс өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолтын талаар, бусад компанитай байгуулсан гэрээний талаар, үдээс хойш Нүүрс баяжуулах үйлдвэр, Газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээ, бусад гэрээ гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэнэ.
2023 оны арванхоёрдугаар сарын 20-ний үдээс өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилт, "Тавантолгой" ХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар, үдээс хойш Загийн усны хоолой, "Тавантолгой" дулааны цахилгаан станц, уурхайн суурьшлын төслийн бүтээн байгуулалтын төсөл, кокс, Эрчим хүчний үйлдвэр, Шивээ овоо, "Багануур" ХК-тай холбоотой асуудлаар,
2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний үдээс өмнө, "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр зам, "Тавантолгой- Гашуунсухайт" чиглэлийн төмөр зам, “Бодь интернэйшнл" ХХК-тай "Тавантолгой- Гашуун сухайт" төмөр замын санхүүжилт, үдээс хойш, "Богдхан" төмөр зам, "Бодь интернэйшнл" ХХК-ийн "Богдхан" төмөр замын санхүүжилт, "Тавантолгой" нүүрс ачих ложистигийн төв, "Тавантолгой- Гашуунсухайт" болон "Тавантолгой-Зүүн баян" холбох төмөр замын асуудлаар,
2023 оны арванхоёрдугаар сарын 22-ний үдээс өмнө хяналт шалгалтаар илэрсэн бусад асуудлын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой Майнинг" ХХК, "Монголиан Контракт Майнинг Сервис" ХХК, "Таван хур" ХХК зэрэг бусад компани, үдээс хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ, Үндэсний аудитын газар болон хөдлөнгийн аудитын хяналт шалгалт, Сангийн яам Татварын ерөнхий газар, Ашигт малтмалын газрын тосны газар болон байгууллагын хяналт шалгалт гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулна" гэв.
| Б.ЭНХБАЯР: Хоёр дахь сонсголоор "Тавантолгой-Зүүнбаян" болон"Тавантолгой- Гашуунсухайт" чиглэлийн төмөр зам тэргүүтэй асуудлаар хэлэлцэнэ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |