Улстөрчдийн сонгууль хэдийнэ эхэлжээ. Гурван жил Улаанбаатарт шигдсэн гишүүд сонгогдсон тойрог руугаа гүйдэлтэй болчихсон аятай цас, шуургыг үл тоон давхилдаж байна. Зав, чөлөө л гарвал сумын Соёлын төвд дүүжлэгдэж, сонгогчидтойгоо уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсоод, чухам чих зөөлөнтэй болчихсон яваа. Үүний нэг нь Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт.
Тодруулбал, С.Бямбацогт сайд өнгөрсөн өдрүүдэд Ховд аймгийн иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулсан. Тэрбээр арваннэгдүгээр сарын 25-нд Мянгад сумын иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд түүний уулзалтад оролцсон 63 настай Н гэх малчин осгож, амиа алдсан юм. Тус сумын Баянхошуу багийн малчин Н нь арваннэгдүгээр сарын 25-ны 18:00 цагийн орчимд сумын Соёлын төвд уулзалтад оролцохоор гэрээсээ гарчээ. С.Бямбацогт сайдын уулзалтад оролцоод сураггүй болсон учир ар гэрийнхэн нь арваннэгдүгээр сарын 28-нд Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу таймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран эрэн хайж, нэг хоногийн дараа цогцсыг нь сумын төвөөс 1.5 км-ийн зайд байлах газраас олсон гэх.
Талийгаач Н-ийн хүүтэй холбогдож, энэ талаар тодруулахад “Аав минь С.Бямбацогт сайдын уулзалтад оролцохоор хөдөө гэрээсээ сумын төвд ирсэн. Сумын Соёлын төвд уулзалтад оролцоод, 21:00 цагийн үед гарсан юм билээ. Тэгээд гэр рүүгээ буцах замдаа нас барсан харамсалтай зүйл болоод байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгмөөргүй байна” гэсэн юм.
С.Бямбацогт сайд уг асуудлыг тоож байгаа ч шинж алга. Харин сонгуулийнхаа, тойргийнхоо иргэдэд таалагдах ажлыг сурагчдыг амралтаар үргэлжлүүлж байна. Тэрбээр сурагчдын амралтыг мал төллөх үеэр болгох саналыг Б.Энх-Амгалан сайдад хүргүүлжээ.
Тодруулбал, тэрбээр цахим хуудастаа “Орон нутгийн сурагчдын өвлийн амралтыг мал төллөх үетэй уялдуулан зохицуулах талаар Боловрол, шинжлэх ухааны сайдад хандлаа. Өнгөрсөн сард тойрогтоо ажиллаж, иргэд, малчдаа сонссон. Уулзалтын үеэр ихэнх сумын малчид маань сурагчдын өвлийн урт амралтыг мал төллөх үеэр тааруулж өгөх хүсэлт тавьсан. Хаврын хахир хүнд цаг, мал төллөлтийн үеэр уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос хамааран малчдын ажил эрс нэмэгддэг. Энэ их ажлын үеэр малчдад үр, хүүхдүүдээс нь өөр дэм тус авах хүн, хүч байдаггүй билээ. Иймд хөдөө, орон нутгийн сурагчид эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж, сурагчдын өвлийн урт амралтыг мал төллөх үеэр тааруулж өгөх хүсэлтийг нэр бүхий гишүүдийнхээ хамтаар салбарын сайдад уламжиллаа” хэмээн бичжээ.
Ташрамд дурдахад, С.Бямбацогт сайдын уг саналыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Б.Бейсен, С.Ганбаатар, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн, Ч.Хүрэлбаатар, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нар дэмжиж, хамт саналаа хүргүүлжээ.
Сурагчдын амралтад өөрчлөлт оруулахад санаа зовох яах вэ, С.Бямбацогт сайд аа. Удирдаж байгаа салбарт чинь урагштай ажил харагдахгүй л байна шүү.
| СУРАГЧДЫН АМРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ӨГВӨЛ ХОВДЫНХОН С.БЯМБАЦОГТ САЙДЫГ СОНГОНО ГЭСЭН БОЛОЛТОЙ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |