Хөхөө өвлийн хүйтэнд шатахуун хайгаад хонон, өнжин дугаарлаж байгаа монголчууд дэндүү хөөрхийлөлтэй байна даа. Салбар хариуцсан сайд Ж.Ганбаатар “Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар бид хоёр Оросуудтай хамт телеграмын хаяг нээж, групп чатанд орсон” хэмээн их ажил гүйцэтгэж байгаа аятай ярьж байхад ч монголчууд шатахуундаа дугаарлаж байна.
Ж. Ганбаатар сайдын хувьд Оросуудтай хамт групп чатанд байгаа нь дээд “амжилт” бололтой. Тэр бараг групп чат нээсэнд нь, өөрөө багтсандаа итгэж чадахгүй баярлаж, бардаж байх шиг байна. “Шатахууны чинь асуудлыг зохицуулж байгаа, битгий банкаа дүүргээд бай” гэх маягийн тайлбар өгөв.
Тэрбээр өнөөдөр шатахууны нийлүүлэлт, хангамжийн талаар мэдээлэл өгөхдөө “Шатахууны асуудлаар Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга, сайд А.А.Козловоор ахлуулсан телеграм групп хаягийг нээж, арваннэгдүгээр сараас хойш ажиллуулж байна. Энэ групп чатанд ОХУ-ын салбар хариуцсан бүх сайд байгаа. Харин Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар болон миний бие тус групп чатанд байгаа. Ч.Хүрэлбаатар сайдыг энэ групп чатад яагаад байгаа юм бол гэж гайхах байх. Ч.Хүрэлбаатар сайд Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга нь шүү дээ” гэсэн юм.
Монголын талаас хоёр ч сайд ОХУ-ын сайдуутай хамт групп чат нээгээд шатахууны асуудал цэгцрэхгүй бололтой. Өнгөрсөн арваннэгдүгээр сард нээсэн групп чатны ашиг одоо ч гараагүй, харин ч эсэргээрээ шатахуунгүй болчихоод, “гал алдах”-д хүрээд байна.
Үүнийг Ж.Ганбаатар сайд “Монголчууд банк банкаар нь шатахуунаа дүүргээд, хомстуулаад байна” гэж тайлбарлаж, иргэд рүү бурууг чихлээ. Тодруулбал, тэрбээр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээрээ “Монгол Улсад шатахууны нөөц гэж байхгүй. Нөөцөлж авдаггүй гэсэн үг. Ийм учраас иргэдийг дугаарлаж, банк банкаар нь шатахуун нөөцөлж авахгүй байхыг хүсье. Иргэд дугаарлахгүй, банкаа дүүргэхгүй, хэвийн авч эхэлбэл маргааш, нөгөөдрөөс АИ-92 шатахууны түгээлт хэвийн болно. Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй ирж байгаа. Иргэдээс хүлцэл өчиж байна. Манай дотоодын хэрэглээ маш өндөр байна. Цаашид АИ92 болон дизель түлшийн үнэ нэмэгдэхгүй. Шатахууны тал дээр Оросын талаас том анхаарал тавьж байгаа. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 987.875 тонн дизиль түлш импортолсон байна. Энэ оны эхний арван нэгэн сарын байдлаар 1.235.735 тонн түлш импортолсон байна. Харин АИ92 түлшний хувьд 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс он дуустал 626.395 тонн түлш импортолсон байна. Харин 2023 оны эхний арван нэгэн сарын байдлаар 636.719 тонн түлш импортолж байсан байна. Бид найм, есдүгээр сард шатахуунаа сайн нөөцөлсөн. Харин есдүгээр сарын 21-нд гарсан хориг тавьж, 21 хоногийн хугацаанд манай улсад огт шатахуун орж ирээгүйн улмаас энэ нөөц бүрэн барагдсан. Дизиль түлшийн тухайд ОХУ-ын нийлүүлэлт өгдгөөрөө өгнө, илүү өгч чадахгүй байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд БНХАУ-аас 31.500 тонн дизиль түлш захиалсан. Эхний 5000 тонн нь өнөөдөр урдаас ирж байгаа. Мөн дизиль түлшийг шатахуун түгээх станцуудаар хямд зарахаас гадна цааш дамнаж шаглах процесс гарч байгаа учир Улаанбаатар хотоос ямар нэгэн захиалгагүйгээр дизиль түлш гаргахыг хориглож байна. Нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ. Мөн зарим компани түгээхгүйгээр, бөөний худалдаа маягаар зарж байгаа тохиолдол ч байна. Бусад улс энэ үүсэж байгаа асуудлыг хамтаараа даван туулж байгаа. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр дизиль түлш ихээр унаж байгаа. Дизиль түлшний үнэ энэ оны арваннэгдүгээр сард тонн нь 930 доллар байсан. Харин арванхоёрдугаар сард 850 доллар болсон. БНХАУ-аас 1080 долллараар авч байгаа. АИ92 шатахууны хувьд сүүлийн гурван хоног асуудал гарсан ч өнөөдөр маргаашдаа сайжирчих байх гэсэн хүлээлт байна. Өнөөдрийн байдлаар 18 тонн АИ-92 шатахуун ирж байна” гэсэн юм.
| Ж.ГАНБААТАР, Ч.ХҮРЭЛБААТАР НАР ОРОСЫН САЙД НАРТАЙ ГРУПП ЧАТ НЭЭГЭЭД Ч ШАТАХУУНЫ АСУУДАЛ ШАЛ ДОРДОВ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |