АИ-92, дизель түлш хомстож, малчид явгарч, хүүхдүүд хичээлдээ явж чадахгүйд хүрээд байна. Харин нийслэлчүүд өнгөрсөн баасан гарагаас хойш шатахуун хайж, бүтэн өдөржин, шөнөжин дугаарлаж байж балга шатахуунтай болж байна. Зарим нь хэчнээн дугаарлаж, шатахуун хайгаад ч ажилдаа явах шатахуунтай болж чадаагүй хэмээн гомдоллож байгаа аж. Манай улс жил бүрийн хавар, намар шатахууны хомстолд орж, монголчууд хэдэн өдрөөр шатахуун түгээх станцын ойролцоо дугаарлаж, зарим нь шатахуун хайхаас залхаж, нийтийн унаагаар зорчиж байж шатахуунтай залгадаг. Харин энэ жил дөн өвлийн хүйтнээр шатахуун хомстож, хот, хөдөөгүй явгарч байна. Ялангуяа зудтай аймаг, сумдын малчид хөл дүүжлэх унаагүй явгарч, ихээхэн зутарч байгаа. Мөн шатахуун хомстсоны улмаас баруун аймгуудын автобус хуваарийн дагуу явж чадахгүйд хүрчээ. Монголчуудын амьдрал шатахуунаас болж бүрэн зогссон байдалтай байна. Харин шатахуун яагаад хомстсон, шатахуун хомстохгүй байх тал дээр цаашид хэрхэн анхаарах талаар албаныхан тодорхой хариулт өгч чаддаггүй хэвээр байна.
Тухайлбал, шатахуун хомстсон талаар АМГТГ-ын дарга Л.Баярмандах “ОХУ-ын дотоод асуудалтай холбоотойгоор шатахууны хомстолд орсон. Үүнээс гадна манай улс шатахуун хадгалах сав муутай учраас нөөцөө бүрэн авч чаддаггүй” хэмээсэн байдаг. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Надаас шатахуун ургадаггүй учраас шатахуун хомстсон нь миний буруу биш” гэж хэлсэн нь бий.

Д.ОТГОНБАЯР: ЗАМЫН-ҮҮДИЙН БООМТООР 89 ВОГАН ШАТАХУУН ОРЖ ИРСЭН
Харин өчигдөр Замын-Үүдийн боомтоор шатахуун орж ирсэн. Шатахууны хомстолгүй болно гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Д.Отгонбаяраас тодрууллаа. Тэрбээр “Энэ сарын 8-нд 44 вагон түлш орж ирсэн. Харин энэ сарын 9-нд 45 вагон түлш орж ирснийг шилжүүлэн ачиж байгаа. Нэг вагонд дунджаар 60 тонн түлш багтдаг. Энэ долоо хоногт шатахуун орж ирсэн учир иргэдийн ажил, амьдрал хэвийн үргэлжилэх байх” гэв. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууд шатахууны нөөцтэй мөртлөө иргэдэд түгээхгүй байна гэх гомдол олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Шатахуун өгч байгаа зарим станцууд 30 мянган төгрөгт олгож байгаа нь зохион байгуулалттай хэмээн иргэд хардаж байна.

| ШАТАХУУН ХОМСТОЖ, МАЛЧИД ЯВГАРЧ, ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛДЭЭ ЯВЖ ЧАДАХГҮЙД ХҮРЛЭЭ, Ж.ГАНБААТАР САЙД АА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |