УИХ-ын Хянан шалгах түр хороо нүүрсний сонголыг хийж эхлүүлсэн. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулахгүй байгаа талаар ар гэрээс нь мэдээллээ. Улмаар Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцох хүсэлтийг Хууль зүйн сайд Б.Энхбаярт өглөө.
Энэ үеэр Б.Ганхуягийн эгч "Хорих ангиас нүүрсний сонсголд оруулбал явуулахад бэлэн гэсэн. Ганцхан Хууль зүй, дотоот хэргийн сайд Б.Энхбаяр таны шийдвэрийг хүлээж байна. Ингээд хорих ангиас хүсэлт явуулсан Хүсэлтэд "Б.Ганхуяг миний бие нүүрсний сонсголд гэрчээр дуудагсан гэж ойлгосон. Гэтэл намайг өнөөдрийг хүртэл дуудаагүй. Тиймээс би өөрийн биеэр очиж оролцох хүсэлтээ байна. Энэ хүсэлтийг хангаж өгнө үү. Би Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дээр сонсголд оролцуулах хариуг хүлээгээд сууж байна" гэсэн байна" гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Түр хороо хуралдаж, Эхний сонсголд гэрчээр дуудах 178 хүний нэрийг гаргасан. Энэ дотор Б.Ганхуяг захирлын нэр байгаа. Тогтоолыг би шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авах ажиллагааны найман асуудал ярьж байгаагийн үдээс хойших хуралдаан дээр гэрчээр дуудагдсан. Прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа гэсэн хариу өгсөн. Шүүх эрх мэдлийг ганцхан шүүх хэрэгжүүлнэ. Шүүх хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИх-ын гишүүн хэн ч байсан оролцохыг хориглоно гэсэн заалттай. Шүүхийн шийдвэрийг хэн ч өөрчлөх эрх боломжгүй. Үүнийг өөрчилвөл би Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Үндсэн хууль зөрчсөн гэдгээрээ огцрох шаардлага үүснэ" гэв.
Б.Ганхуягийн эгч "Нүүрсний хулгайг ярьж эхлэхэд Б.Ганхуягийг цагдан хорьсон. Б.Ганхуягийн хувьд нүүрсний хулгайтай ямар ч хамаагүй хэргээр хоригдож байгаа гэдгээ удаа дараа шүүх дээр хэлсэн. Тиймээс нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ ирэлхийлсэн. Биеийн байдлын хувьд өнгөрсөн есдүгээр сараас хойш муу байгаа. Энэ талаарх хүсэлтээ холбогдох газруудад өгсөн ч биеийн байдал нь хэвийн гэсэн тайлбар өгч байгаа" гэлээ.
Б.Ганхуягийн хүргэн ах "Эрүүл мэндийн байдал нь муу байсан учраас Шүүхийн шийдвэр гаргах газарт удаа дараа хүсэлт гаргаж, Сонгодо эмнэлэгт хэвтүүлж, шинжилгээ авахуулсан. Шинжилгээний хариугаар ус, цус, шийснээс хүнцэл, хар тугалга өндөр хэмжээтэй илэрсэн. Б.Ганхуягийг хүнцлээр хордуулсан. Энэ нь зургаан сарын хугацаанд хүний биеийг хордуулж, аажмаар үхэлд хүргэх аюултай. Утаанд хүцнэл байдаг ч Б.Ганхуягийн биеэс илэрсэн нь хүний биед байхаас хэд дахин илүү байна" гэлээ.
| Б.ГАНХУЯГИЙН ХҮРГЭН АХ: Манай дүүгийн биенээс хүнцэл, хар тугалга өндөр тунтай илэрсэн |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |