Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн танилцуулга, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос баталсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 11 дүгээр зүйлийн 18.1-д заасны дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх ажлын хэсгийн танилцуулга, нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны зөвлөлийн тухай хуулийн дагуу ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагааг үе шаттайгаар хоёр удаа зохион байгуулав. Ес дэх буюу үлдсэн нэг гишүүнийг томилсноор Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн бүрдэж, ажилдаа орох юм. Ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд тэнцсэн гурван нэр дэвшигчийн материалтай танилцаж, нууц санал хураалт явуулахад, хамгийн олон саналыг Доржсүрэнгийн Дуламсүрэн авсан тул нэрийг нь дэвшүүлэхээр болсныг онцлов.
Ажлын хэсгийн танилцуулга болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гарсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан нэр дэвшигч Д.Дуламсүрэнг дэмжиж үг хэлэв. Тэрбээр, УИХ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж, Монгол Улсын Засгийн газар, улс үндэстнээрээ авлигаас салах, ёс зүйтэй нийгмийг бүтээхийн төлөө гишүүд, төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчид манлайлж ажиллахыг зорьж байгаа. Иймд Авлигатай тэмцэх газарт олон жил ажилласан, мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд манлайлж ажиллахыг хүслээ.
Нэр дэвшигч Доржсүрэнгийн Дуламсүрэн нь 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 1988 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг, 1995 онд ОХУ-ын Иваново хотын Улсын Их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2003 онд ХБНГУ-ын Бремен хотын Улсын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 1995-1996 онд Хууль зүйн яамны Олон Улсын Эрх зүй, Хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 1996-2007 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл Авлигатай тэмцэх газарт ажилтан, ахлах ажилтан, хэлтсийн дарга, албаны даргаар ажиллаж байгаа аж.
Байнгын хорооноос Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр нэр дэвшигч Д.Дуламсүрэнг сонгох эсэх асуудлаар нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. Уг санал дэмжигдсэн тул Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн дарга Н.Энхболд Төрийн албаны хаагчийн ёс зүйн байдлын тухай анхдагч, том хуулийн хүрээнд зохион байгуулж буй Төрийн албаны ёс зүйн хороо анхных бөгөөд тус хорооны соёл, төлөвшил, өв уламжлал нь орон тооны бус гишүүдийн ажлын хариуцлагаас ихээхэн шалтгаалах тул чухал томилолт болж байгааг онцолж, Ажлын хэсэгт талархал илэрхийлснээр хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| УИХ-ын Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжжээ |
|
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
“ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ”, “АПУ, СКАЙТЕЛ” багууд гурав дахь ялалтаа авлаа
2025-12-21 10:24:40
Жүдо бөхийн улсын аварга Хэнтий аймагт болно
2025-12-21 09:21:00
Говийн бүсийн боксын тэмцээн эхэллээ
2025-12-21 09:11:05
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-21 08:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-21 08:00:00
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-21 08:00:00
ӨВЛИЙН ӨВГӨНӨӨС БЭЛЭГ АВАХЫН ХҮСЛЭН БОЛСОН СУРАГЧ БАЙЛАА
2025-12-21 08:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-21 07:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2025-12-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |