УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБОЛД : Та Б.Энхбаяр даргын асуултад “Би нэг ч гадаадын аж ахуйн нэгжид газар олгоогүй" гэлээ. “Талын ургах наран” компани гэхэд үүсгэн байгуулагчаасаа эхлээд эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал 100 хувь гадны хүмүүс. “Төмөр туурай” компани үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөг нь мөн Хятадын хүн. Энд таны гарын үсэг байна. Та эдгээр компанид газар олгосон уу?
ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТ: “Би огт олгоогүй. Сүүлд нь авсан хойно эрхийг нь шилжүүлдэг тохиолдол байдаг.
ТУС СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ: Эдгээр захирамж миний төслийн боловсруулж оруулсан захирамж биш. Гэхдээ энэ компаниуд бүгдээрээ улсын бүртгэлийн бүртгэлийн opendata.gov.mn бүртгэлд регистрээр нь хайхаар хэлбэр гэдэг хэсэгт ХХК гэж байгаа. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай байсан бол хаалтад ГХО гэсэн тайлбар байдаг. Тус бүртгэлээс хайж үзээд, гадаадын хөрөнгө оруулалттай биш учир эзэмшүүлээд явдаг.
ГАЗРЫН ДААМАЛ ОЮУН-ЭРДЭНЭ: Иргэн, аж ахуй нэгж нь газар эзэмших болон ашиглахдаа материалын бүрдэл дунд нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аж ахуй нэгж бол иргэний үнэмлэхний хуулбар байдаг. Тухайн иргэний үнэмлэх болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг үндэслээд газар эзэмшүүлэх болон ашиглуулах захиарамжууд гардаг. Тухайн компаниуд Монгол Улсын хуулийн этгээд буюу ХХК гэсэн учир газар эзэмших эрхээр захирамж нь гарсан байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: “Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль гээд ноцтой хэрэг хулгай цаана нь байна. Монгол Улсад нэг л хууль үйлчлэх ёстой. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга таныг эдгээр шийдвэрийг гаргахад аймгийн Засаг дарга юм уу, Улаанбаатар хотоос харьяа газрын алба, өөр газраас нөлөөлөл байсан уу?
ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТ: Нөлөөлөл байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газрын эрх олгосон зүйл байхгүй. Сүүлд яаж шийдсэн нарийн зүйлийг мэдэхгүй байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Та Монгол Улсынхаа газрыг ямар ч судалгаагүй, энэ чиглэлийн албан тушаалтнуудтай холбогдолгүй зөвшөөрөл олгоод, гарын үсэг зурчихдаг юм уу?
ХАНБОГД СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.НЭХИЙТ: 100 га газрын хувьд миний өмнө нь олгогдож байсан учир тухайн үед ямар хүний хүсэлтээр яаж олгогдсоныг сайн мэдэхгүй юм байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Х.Нэхийт дарга ноцтой хууль зөрччихөөд яаж ийм зоригтой байна вэ. Ард нь хамгаалах хүн байна гэж бодоод байх шиг байна. Таны төр Ханбогд сумын байгалийн баялаг, газрыг хянаж, эдийн засгийнхаа гол цөм болсон газрыг хариуц гээд явуулсан байхад та гарын үсэг зураад, хуулиа ноцтой зөрчөөд байж байх юм. Тэгээд яаж та худал мэдээлэл хэлээд байж байна вэ.
| М.ОЮУНЧИМЭГ: Х.Нэхийт дарга аа, та ноцтой хууль зөрччихөөд яаж ийм зоригтой байна вэ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |