УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг сонгож, чөлөөлдөг. Энэ дагуу түүнийг чөлөөлөх хүсэлт ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн танилцуулжээ.
Хүний эрхийн Үндэсний Комисс тайлан, судалгаа хийхээс өөрөөр дорвитой ажиллахгүй байгаа талаар УИХ-ын дарга өмнө нь шүүмжилж, ажлаа сайжруулах талаар хугацаат үүрэг даалгаврууд өгч байсан. Тэрбээр хүний эрхийн зөрчлийг арилгах чиглэлд бодит үр дүн хүссэн учраас ийнхүү Хүний эрхийн комиссын даргыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэж харж болохоор байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ирэх баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар тус асуудлыг эцэслэх юм.
ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив |
|