Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд С.Амарсайхан “Төрийн худалдан авах ажиллагааны ажилд стандартын шаардлага бүрэн хангах шалгуур тавьж байна. Өнгөрсөн хугацаанд бид хямд үнэтэйг нь шалгаруулдаг байсан бол энэ удаад стандартын зүйл заалтыг нарийн оруулж өгнө. Сургууль цэцэрлэг барьж байгуулдаг ч чанаргүй барилга барьж, мэргэжлийн хяналт нь үзэмж, ашиг сонирхлын хяналт тавьдаг. Үүнээс болж олон төсөл хөтөлбөр хугацаа алдаж, зогсож байна. Ингээд өртөг нэмэгддэг. Үүнийг цэгцэлнэ.
Мөн төрийн худалдан авах ажиллагааг цахимжуулна. Нэг мэргэжилтэн, тоног төхөөрөмжийг нэг аж ахуйн нэгж дээр бүртгэчихээд хаана ч хамаагүй юм хийж байна уу, үгүй юү гэдгийг бүгдийг нь хянадаг болно. Намайг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үеийн худалдан авах ажиллагаатай холбоотой буруу ойлголт явж байна лээ. 46 тэрбум төгрөгөөр 10 автобус худалдан авсан гэж байгаа. Үүнийг миний дараагийн Засаг даргын үед авсан юм билээ. Гэсэн ч 21 тэрбум төгрөгөөр 46 автобус авсан. Цахилгаан автобус авч, нийслэлд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ёстой гэдэг шийдвэрийг би гаргаж байсан” гэлээ.
| С.АМАРСАЙХАН: Төрийн худалдан авах ажиллагааг цахимжуулна |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |