Элчин сайд М.П.Сингх “Монгол Улсад ажиллах таван жилийн хугацаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн таван жилийн хугацаанд манай хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжсэн, нэн ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй байсан. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим Лок Сабхагийн дарга Ом Бирла-гийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан. Үүний нэг тод жишээ бол Энэтхэг, Монголын парламентын бүлэг байгуулагдсан нь манай улсын парламент дахь түүхэн шинэ хуудас юм. Намайг анх томилогдон ирэхэд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа шашин, ардчилал болон хөгжлийн түншлэл гэсэн гурван тулгуур дээр тогтож ирсэн. Улсын Их Хурлын даргын тууштай дэмжлэгтэйгээр эдгээр гурван тулгуур баганы тоо нэмэгдсэнд туйлын баяртай байна” гэлээ.
УИХ-ын Г.Занданшатар өнгөрсөн таван жилийн хугацаанд манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, шинэ шатанд гаргахад Элчин сайд М.П.Сингх-ийн оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа уулзалтын эхэнд тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-гийн манай улсад хийсэн айлчлал нь зөвхөн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал болсныг онцлов. Нэн ялангуяа хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахаар хоёр тал тохиролцсон. Энэхүү үйлдвэр нь Монгол Улсын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, хөгжил, дэвшлийг хурдасгах томоохон бүтээн байгуулалт төдийгүй стратегийн чухал ач холбогдолтой төсөл гэдгийг онцлоод Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс Энэтхэг Улсын Засгийн газарт дахин талархал илэрхийлье гэв. Түүнчлэн Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь Монгол Улсын стратегийн түнш, оюун санааны хөрш, “КОВИД-19” цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж, хоёр талын найрсаг харилцааг эдийн засаг, боловсрол, соёл, аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд М.П.Сингх-ийн манлайлал чухал байсныг онцлов.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт нь “Жендэрийн эрх тэгш байдал ба Тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд болсныг дурдаж, ирэх жил зохион байгуулагдах Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн ээлжит чуулга уулзалтад Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн төлөөлөгчдийг оролцох урилгыг гардуулан өглөө.
| Г.ЗАНДАНШАТАР: Элчин сайд М.П.Сингх манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |