• Өнөөдөр 2025-04-24

Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2023-11-20,   785

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн хятадаар ярьж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
 
   Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр “Ерөнхийлөгч саяхан олон улсын хуралд цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Гэтэл Хятадын “Талын дуу хоолой” хэмээх радио апплейкшн ашиглаж, Ерөнхийлөгчийн мэндчилгээг хятад руу хөрвүүлсэн байна.
 
   Бид Гадаад харилцааны яамаар дамжуулан радиогийн хамт олныг залруулга хийхийг шаардсан хүсэлт явуулах гэж байна. Залруулга хийхгүй бол олон нийтэд буруу ойлголт, мэдээлэл өгч байна. Бид Ерөнхийлөгчийн Монголоор ярьсан мэндчилгээг удахгүй олон нийтийн сүлжээнд байршуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын хуралд зөвхөн монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлдэг” гэх тайлбар өгөөд буй. 
 
Тэгвэл цаг үеийн асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэээлэл хийхээр болжээ. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно. 

Ерөнхийлөгчийн Тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188