• Өнөөдөр 2025-07-17

С.ОДОНТУЯА: Татвар төлөгчдийн нуруун дээр их ачаа ирж байгааг эсэргүүцэж байна

2023-11-10,   1282

                   УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ирэх оны төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. 
 
              Тэрбээр "Дэлхийн улс орнууд төсвийн орлогоо өсгөхдөө 15-20 хувиар л өсгөдөг. Татварын орлого дээр дарамт учруулдаг учраас болгоомжтой нэмдэг. Манайд уул уурхайн орлого нь нэмэгдэж байгаа ч 90 хувь нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр оногддог. 2021 онд  ААНОАТ –аар 1.9  их наяд төгрөг төвлөрүүлдэг байсан бол 2024 онд 4.1 их наяд болгож, хоёр  дахин нэмэгдсэн. НӨАТ 200 хувиар өссөн. Татвар төлөгчдийн нуруун дээр асар их ачаа ирж байгааг бид эсэргүүцэж байна. Уул уурхайн орлого өсөөд байгаа мэт боловч татварын орлого нь хоёр дахин өсчихсөн. Орлогынхоо  90 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр байгаад сэтгэл зовж байна" гэв. 
 

С.ОДОНТУЯА: Татвар төлөгчдийн нуруун дээр их ачаа ирж байгааг эсэргүүцэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188