• Өнөөдөр 2025-07-17

Ж.БАТ-ЭРДЭНЭ: Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд Хөдөө аж ахуйн яам мэргэжлийн үүднээс дүгнэлт хийнэ

2023-11-09,   1000

             Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мал амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцлээ.            

                 Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Хуулийн өөрчлөлтийг үзэхээр Мал амьтны эмнэлгийн гэрчилгээг Мал эмнэлгийн ерөнхий газар оруулаад ирсэн байна. Энэ хуучин гааль дээр байсан юмыг яагаад заавал Хүнс хөдөө аж ахуйн яам олгох гээд байгаа юм бэ, боловсон хүчний нөөц хэр хангалттай юм бэ. Үүнийг шинэчлэхийн оронд заавал шилжүүлэх гээд байгаа нь ямар учиртай вэ. Мал эмнэлгийн Ерөнхий газрын Хүний нөөцийн асуудал ямар байна вэ" гэж асуув.
 
               Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Нөгөө нь амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгаж гэж байгаа юм. Иймд, ургамал, амьтны эрүүл мэндтэй холбоотой асуудал, ургамалтай холбоотой хорио цээрийн асуудал яригдана. Ингэхээр, мэргэжлийн байгууллага ажиллаж, дүгнэлт хийх хэрэгтэй болно. Хөдөө аж ахуйн яам мэргэжлийн үүднээс малын эрүүл мэндтэй холбоотой асуудалд тодорхой дүгнэлт өгч, гаалийн байгууллага мэргэжлийн байгууллагын үүргийг давхар хүлээгээд байна" гэх хариултыг өглөө.
 
          Харин УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН "Мал амьтны бүртгэлтэй, бүртгэлгүй эм хэрэглэхийг зохицуулдаг зохицуулалт орсон уу. Мал сүргийг бүгдийг нь вакцинжуулах нь зөв үү. Бид 70 сая малтай. Малын эмчийн асуудлыг хувийн хэвшилд даатгачихсан. Судалгаагаар 50 мянган малд нэг эмч байх шаардлагатай гэсэн судалгаа байдаг юм байна" гэв.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

Ж.БАТ-ЭРДЭНЭ: Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд Хөдөө аж ахуйн яам мэргэжлийн үүднээс дүгнэлт хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188