Нийслэлд өчигдөр авто зам дээр ачаалал үүсэж, түгжрэл олон цагаар үргэлжилсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Улмаар түгжрэл ихэссэн нь хотын төв рүү төлбөртэй нэвтрүүлэх хуулийн төслийг дэмжүүлэхтэй холбоотой үүсэж байна хэмээн олон нийт хардаж буй. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Сайнзориг мэдээлэл өглөө. Тэрбээр "Түгжрэлийг зохиомлоор үүсгэлээ гэх яриа гаргасан хүмүүсийн өмнөөс харамсаж, өрөвдөж байна.
Нийслэлчүүдийн нийтлэг асуудал болчихоод байхад ийм үйлдэл гаргана гэж байхгүй шүү дээ. Тээврийн цагдаагийн албанаас гаргасан мэдээллийг харсан бол өчигдөр нэлээд осол гарсан. Үүнтэй холбоотой асуудал байна. Хүйтэнд цас, хялмаатай байсан учраас машины хөдөлгөөн саарсан. Түгжрэлийн асуудал хүнд байгаа. Үүнийг нуугаад яах вэ. Түгжрэлийг шийдэх байдлыг өнгөц байдлаар шийдэхгүй. Ирэх жил дэд бүтцийг сайжруулах асуудлыг ирэх жилийн төсөв дээр хэлэлцэж байна. Гэрлэн дохиотой уулзварыг багасгана. Эдийн засгийн хөшүүрэг болсон зогсоолын асуудлыг шийдвэрлэе гэж байгаа. Ер нь бол мушгиж гуйвуулаад байгаагаас биш хууль батлагдсны дараа хэрэгжүүлэх гээд байгаа юм биш. Тодорхой нөхцөлүүдээ бүрдүүлсний дараа хэрэгжүүлэх юм. Нэгдүгээрт, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 5-10 минутын дотор хуваарийн дагуу явдаг байх. Үүнд зориулаад замуудыг эгнээг өргөтөх, автобусны зогсоолыг нэмэх.
Хоёрдугаарт, авто зогсоолуудаа нэмэх нөхцөлүүдээ бүрдүүлчихээд төлбөртэй бүсэд нэвтрэх ажлыг хэрэгжүүлнэ. Түүнээс биш юу юугүй иргэдээс мөнгө авах гээд байгаа юм биш. Авсан мөнгөө зам харилцаа, түгжрэлийн эсрэг арга хэмжээнд зарцуулна. Урт хугацаандаа гэр хорооллын асуудлыг цогцоор явуулах, анхан шатны үйлчилгээ нь гуран метр дотроо байдаг байхаар шийдэх юм. Автобусны өмнөх гэрээтэй холбоотой 134 тэрбум төгрөг шилжсэн юм билээ. Энэ асуудал АТГ дээр шалгагдаж байгаа. Үүний хүрээнд нийлүүлэх том оврын автобусны тендер цуцлагдсан. Үлдсэн 180 орчим тэрбум төгрөгт тааруулж, олон улсын тендер зарласан. Тендер арваннэгдүгээр сарын 24-нд нээгдэнэ. Техникийн тодорхойлолтод манайхаас тавьж байгаа шаардлагад нийцсэн автобус орох байх гэсэн хүлээлттэй байна. Өнөөдрийн байдлаар техникийн тайлбар дээр 12 компани тодруулга авсан. Энэ нээлттэй тендер дээр оролцогч сонирхогчид байгаа юм байна. Бид 180 тэрбум орчим төгрөгөөр доод тал нь 600 автобус авна гэсэн хүлээлттэй байна. Ингээд одоо хугацаа нь дуусах болоогүй үйлчилгээнд явж байгаа 600 автобусыг нэмээд 1200 автобус үйлчилгээнд явуулна. Нийслэлийн тээвэрт явж байгаа чиглэлийг богино холбоостой болгож тогтоохгүй бол болохгүй байна. Жишээлбэл, Толгойтоос Шархад хүртэл явдаг чиглэлийг тодорхой компаниуд тогтоолгоод явж байгаа. Хоёрдугаарт, автобусны төлбөрийн асуудлыг эргэж харах шаардлагатай байна.
Мөн автобусны буудлуудыг дулаан газар хийе гэхээр нийслэлийн төвийн байршлыг 20-30 жилээр компаниудад эзэмшүүлчихсэн байна. 2014 оноос өгсөн компаниудтай уулзаж эхэлсэн. Баригдаагүй метроны буудлыг барьсных нь дараа 30 жилээр ашиглуулна гээд өгчихсөн байгаа юм" гэлээ.
| Д.САЙНЗОРИГ: Түгжрэлийг зохиомлоор үүсгэлээ гэх яриа гаргасан хүмүүсийн өмнөөс харамсаж, өрөвдөж байна |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |