• Өнөөдөр 2025-04-24

Нэг настай хүүхэд өвөө, эмээтэйгээ хамт угаартжээ

2023-11-09,   5581

     Өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбитын гудамж орчимд нэг гэр бүлийн гурван хүн /нэг настай хүүхэд 57-58 насны өвөө, эмээтэйгээ/, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнийн гудамж орчимд нэг гэр бүлийн хоёр хүн /58-60 насны/, тус дүүргийн Хангайн гудамж орчимд нэг хүн /55 нас/, тус дүүргийн Рашааны гудамж орчимд нэг гэр бүлийн хоёр хүн /43-44 насны/ иргэд тус тус угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
 
     Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээлэл бүрд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ажиллаж эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор үнс, шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.

Нэг настай хүүхэд өвөө, эмээтэйгээ хамт угаартжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 13
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-20 00:02:37
    Нарантуяа: Угаартаад,эмнэлгийн тусламж аваад гайгүй юу.Овоо доо,эмчээ шүтэе дээ,бурхад минь гэж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-13 08:17:58
    Уншигч: Өвөл дөнгөж эхэлж байхад хүн угаартлаа гэж бараг өдөр бүр л бичих юм.Ид өвлийн тачигнасан хүйтнээр нүүрс бүр их л түлнэ шд,тэр үед яах юм бол???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-11 17:49:41
    liisyang: Archaagui, amindaa hairgui ailuud.. smh
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-11 12:50:53
    Иргэн:: Энэ байдлаар бол олон л хүний алтан амь амьдралаар тоглох бололтой харин үүний хариуцлагыг хэн хүлээх вэ түүнийгээ эртнээс хуулиндаа оруулаад заачих юм бишүү түүхий нүүрсээ түлүүл гээд ард иргэд нь гуйгаад хэлээд байхад ард иргэдээ бодоод нэг удаач гэсэн сонсох чихтэй бодох ухаантай хүн нэг алга сүүлдээ угаартжээ гэсэн мэдээлэл л хагас дутуу хүргэж байна амьд уу үхсэн үү мэдэх юм алга бас л нууцын зэрэг үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-10 20:03:50
    Уншигч: Угаартжээ гэхээр на барсан юмуу амьд гэсэн үг үү.Олон хүн угаартаж нас бараад байгаа болохоор угаартжээ гэж бичдэг болсон юмуу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-10 08:12:59
    Намхай : Шахмал түлш түлэхээ болиоч ээ, түүхий нүүрсээ амьсгал боодог хорт хийгээр солиод байгаан бишүү. Өвөл дуусахад хэдэн хүний алтан амь эрсдэж хэн хариуцлага үүрэх болж байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-10 07:26:36
    Дээгий: Түлшинд л учир бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-09 19:01:23
    Гомдсон хүн: Нүүрс түлж байсныг бодвол бөөнддөг болсон бна бүр бөөн бөөнөөрөө үхдэг болж бусад иргэд ээлжээ хүлээж байгаан бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-09 14:10:46
    Өргөн : Туршилтын хүмүүс...туршилт амжилттай болж олон хүнийг авч явлаа.. шагналыг нь хүртээе.. ҮАБЗ д баярлалаа..их хамгаалсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-09 13:46:40
    Nigger: Ez GG
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-09 12:12:43
    иргэн: галаа түлж чаддагүй эмээ өвөө нар баймааргүй юм энэ түлшинд л учир байна уу эсвэл яндан зууханд угаарийн хий алддаг нүх сүв бна уу иргэд өөртөө бага боловч арчаатай баймаар юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-09 11:13:15
    Ахмад настан: Энэ түлшээ болиоч ээ!!....иргэд нас харгалзахгүй угаартаад нас бараад байна шүү дээ!!!.....ТУРШИЛТАА БОЛИОЧЭЭ.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-09 10:22:43
    ххх: мэдээ угаасан бол зөв угаагаарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188