Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал "Засгийн газрын хуралдаанаар Их өгөгдлийн сан байгуулах асуудлыг шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Их өгөгдөл гэдэг нь бидний нэрлэж заншсанаар BIG DATA6 Хиймэл оюун ухааны хөгжлийн үед BIG DATA дээр шийдвэр гаргах буюу датагаа цуглуулах нь маш чухал.
Үүнийг бодит болгосноор бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг, түлхэц болно. Их өгөгдлийн сан буюу BIG DATA-г шийдвэр гаргалтад ашиглах чиглэлээр ҮСХ, ЦХХХ-ны яам хамтран BIG DATA санг бүрдүүлэх Засгийн газрын чиглэл гарсан. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулинд хүнийг тодорхой боломжгүй болгодог. BIG DATA гэдэг нь боловсруулагдаагүй буюу хувь хүнийг тодорхойлох боломжгүй мэдээлллийг хэлнэ. Жишээ нь түгжрэлийг шийдэхийн тулд бүс тогтоох нь зөв үү гэдгийг нээлттэй өгөгдлүүд дээр суурилж шийдвэрлэх ёстой. Мөн нийгмийн халамж яг зорилтот бүлэгтээ хүрч байна уу гэдгийг тооцоолохын тулд BIG DATA тусална. Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хуульд 68 мэдээллийг ил болгохоор хуульчилсан. Өнөөдөр төрийн бүх байгууллага буюу 125 төрийн мэдээллийг ил тод болгохоор болсон" хэмээлээ.
ЦХХХ-НЫ САЙД Н.УЧРАЛ: Их өгөгдлийн сан байгуулна |
|