Нүүрсний хянан шалгах түр хороогоор өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар
Нэгдүгээрт, Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай,
Хоёрдугаарт, Хянан шалгах ажиллагааны ажлыг эрчимжүүлэх тогтоолын төсөл, шалгалтын удирдамжийг батлах,
Гуравдугаарт, Хянан шалгах түр хорооны шинжээчдийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нүүрсний сонсгол зохион байгуулах Түр хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж буй. Тогтоолын төсөлтэй холбоотой Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ: Нүүрсний сонсголыг үр дүнтэй, ажил хэрэгч байгаасай гэдэг дээр олон нийт хүлээлт байгаа. Хянан шалгах түр хороо байгуулагдаад хоёр, гурван сар болсон. Гэтэл өнөөдөр дөнгөж Хянан шалгагчийн ажлын даалгаврыг өгөх нь. Даалгавруудыг хийж гүйцэтгэх хугацаа байна уу. 10 том даалгавар байгаа харагдлаа. Нээлттэй сонсгол учраас бүх зүйл нотолгоотой байх ёстой. Хэн нэгнийг гүтгэж, хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хөнгөн хуумгай хандаж нэр төдий юм хийвэл шинжээчдэд хангалттай цаг хугацаа өгөөгүй байдалтай хайнга асуудалд хандвал яах вэ.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР: Түр хороо УИХ-ын тогтоолоор өнгөрсөн долдугаар сард байгуулагдсан. Нэг сарын өмнө Түр хороог би ахлахаар болсон. Хянан шалгагч таван хүнийг нэг сарын өмнө томилсон ч гурав нь намайг даргаар томилогдсны дараа гарсан. Үүнээс хойш 2+10 хянан шалгагч томилоод байна. Өнөөдөр гурвыг нэмж томилох гэж байна. Цар хүрээ өргөн болно. Яагаад гэхээр “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн Тавантолгой компанийн байгуулагдсан цагаас хойших 10 гаруй жилийн бүх баримтад үзлэг шалгалт хийнэ. Үүнээс өргөн хүрээтэй асуудал хэлэлцэнэ. Бидний батлах гэж байгаа хянан шалгагчийн ажлын даалгаварт худалдан авалттай холбоотой 197 боть нотлох баримтад дүн шинжилгээ хийх даалгавар өгөх гэж байгаа юм. Энэ боть дээр 2000 худалдан авах ажиллагаа байна. Тэгэхээр энэ хэмжээний цар хүрээтэй ажлыг бүтэн жилийн хугацаанд зургаан мэргэжлийн хянагч шалгадаг гэж байгаа юм. Хугацаа богино байгаа нь үнэн. Нотлох баримтыг гаргуулах ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт нотлох баримтуудыг очиж судлаж байна. Нотлох баримтыг гаргаж өгөхгүй байгаа асуудал бий. Тиймээс ажлын даалгавар гаргаж байгаа утга нь ийм байна. Нүүрсний борлуулалт тээвэрлэлттэй холбоотой нэлээд мэдээлэл гаргуулж авах шаардлагатай. Өмнөх Түр хороонд гаалийн байгууллагаас хоёр зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байна. Нүүрсчид маш сандарч байна. Бас маш их мөнгөтэй байгаа. Гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байна.
| Б.ЭНХБАЯР: Нүүрсчид сандарч байна. Бас маш их мөнгөтэй байгаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |