• Өнөөдөр 2025-04-24

НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна

2023-11-07,   739

Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсөв, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх юм. Мөн тус Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. 
 
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Байнгын хороодын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт,  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. 

НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188