УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир асуултад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.
Тэрбээр “Бид цаашид гэр хорооллыг орон сууцжуулах, барилгажуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд дэд бүтцийн асуудал дээр урьдын барьж ирсэн бодлогодоо зарчмын өөрчлөлт гаргах ёстой. Сонгинохайрхан дүүргийн дэд төвийн барилга угсралтын ажил хэдийн эхэлсэн байгаа. ирэх жилийн дөрөвдүгээр сард эхний 800 айлын орон сууц ашиглалтад орно. Ирэх жил бид Сэлбэ дэд төвийн 12000 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлэх гэж байгаа. Одоо Сэлбэ дээр ажиллаж байгаа дулааны станц 15 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа. 2025 оны эхээр дахин нэг дэд станц ашиглалтад орно. Ингэснээр долоон буудал, зургаан буудал, хайлааст, чингэлтэй, Дамбадаржаа орчмын айл өрхийг орон сууцжуулахад дулаан хүрэлцээтэй гэсэн дүгнэлт өгсөн. Ус хангамжийг ч мөн адил шийдсэн. Эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг зөрчиж барьж байгаа барилга, төслүүд дээр хариуцлага тооцно” гэв.
| Х.НЯМБААТАР: Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг зөрчиж барилга, төслүүдэд хариуцлага тооцно |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |