УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Ипотекийн зээлийг Засгийн газар руу шилжүүлсэн. Эдийн засаг хүнд байсан 2015-2017 онд өргөтгөл санхүүжилтийн хэлэлцээр хийгээд ОУВС-гаас мөнгө авч байсан. Эдийн засаг босоод ирсэн үед нь тохиролцоо байхгүй гэж ойлгогдож байна. Дэлхий дээр ипотекийн зээл өгдөг Төв банк гэж байхгүй шүү. Буруу бодлогыг үргэлжүүллээд яваад байдаг байдлаа хэзээ болих вэ. Хоёрдугаарт, Төв банк мөнгө хэвлэж тарааж эх үүсвэрийг нь бүрдүүлэх юм уу. Төсвөө тэлчихсэн, мөнгөний бодлого дээр орон зай байхгүй болчихсон. Ийм байдлаар явуул инфляцаа дийлэхгүй шүү дээ. Ирэх жил 14, 15 хувийн инфляцтай байх юм биш үү.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Ирэх жил Төв банкны зорилтод түвшинд төсөв, мөнгөний бодлогоо нийцүүлэх ёстой. Төв банк зөвхөн оперотар хийнэ гэдгийг тодотгомоор юм уу. Хаанаас ч мөнгө хэвлэж нийлүүлэлт хийх шаардлагагүй болчихсон. 10 хэдэн жилийн хугацаанд дөрөв гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдчихсэн. Сар болгон 30-40 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирдэг. Үүүнийгээ эргүүлээд гаргаад байх боломж үүсчихсэн. Бид Дэлхийн банкны төсөл авчихсан байгаа. Засгийн газар ямар бүтцээр, ямар үүрэгтэй тогтвортой ипотекийн зээлээ хянаад авч явах вэ гэдэг асуудал бий.
УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: Зарим гишүүнээс мөнгө хэвлэх ёстой гэсэн санаачлага гараад байгаа юм билээ. Тийм зүйл байх ёсгүй шүү. Цалин тэтгэвэр нэмээд эдийн засгаа чирнэ шүү. Монголбанк дээрээ та бүхэн дөрвөн жил түгжсэн.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Санал нийлж байна. Цаашид НОСК шиг институц байгуулагдах байх. Барилга, хот байгуулалтын яам болон Сангийн яам хариуцаад явж байна.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Төсвийн шинж чанартай үйл ажиллагааг Монголбанк санхүүжүүлэх ёсгүй. Дагалдах хуульд байгаа тогтоолыг хасна гэж ойглголоо. Сангийн сайд банканд ажиллаж байсан хэр нь Монголбанк хэвлэх машинтай мөнгө хэвлээд байдаг юм шиг зүйл яриад байна. ард түмний амьжиргаа үнийн өсөлтөд хэлмэгдэж байна. Ипотекийн зээл шууд ханшид нөлөөлнө.
| Т.ДОРЖХАНД: Дэлхий дээр ипотекийн зээл өгдөг Төв банк гэж байхгүй шүү |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |