• Өнөөдөр 2025-07-14

НӨАТ-ыг таван хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж, Г.Тэмүүлэнгээр ахлуулав

2023-11-01,   660

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх саналыг 100 мянган иргэн дэмжсэн. Улмаар хуулийн дагуу УИХ-д танилцуулж, уг асуудлыг судлан төсөл боловсруулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, танилцуулга хийв. 
 
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг судалж, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм. Тэрбээр өөрөө ажлын хэсгийг ахалж ажиллах саналтай байгаагаа мэдэгдэв. Улмаар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг судлах, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

НӨАТ-ыг таван хувьд хүргэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж, Г.Тэмүүлэнгээр ахлуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188