• Өнөөдөр 2025-07-14

МАН-ын найман жилд хийж чадаагүй ажлыг АН хийнэ

2023-10-31,   1492

    Өнгөрсөн найман жилийн хугацаанд эрх баригч хийж буй МАН-ын хийж чадаагүй ажлуудын голыг АН хийх нь. Тус Бүлгийн өчигдрийн хуралдаанаар ТУСГААР ТОГТНОЛ үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэжээ. 
 
    Тус хуулийн төслийн хамгийн чухал асуудал нь өнөөдөр авилгын үүр болоод байгаа төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох замаар засаглалыг нь сайжруулах асуудал юм. Энэ нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулахад чиглэгддэг АН-ын суурь үзэл баримтлалтай яв цав нийцэж байгаа гэв. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Авлигатай тэмцэж байгаа эрх баригчдын ажил хогийн ургамлын оройг нь тайраад, үндсийг нь услаад байгаатай адил байна. Авлигыг устгая гэвэл авилгын шимт хөрсийг цэвэрлэх ёстой” хэмээн онцлов. 
 

    Ардчилсан намын бүлгийн өргөн барьсан “ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн хуулийн төсөл батлагдвал төрийн өмчит компаниуд шил дараалан нээлттэй компаниуд болж хувьцаа нь арилжигдахаас гадна иргэд давуу эрхийн хувьцаагаар дамжуулан уул уурхайн баялгаас шууд хувь хүртдэг болох юм. Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Ганибал “ТУСГААР ТОГТНОЛ” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл батлагдсанаар бид ирээдүйдээ өр биш өв үлдээдэг болно гээд эрх баригчдыг өнгөрөн жилүүдэд төр барих хугацаандаа нэн тэргүүнд барьж авах ёстой хуулийн төсөл нь үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл байсан гэдгийг онцлов. 

 
    Уг хуулийн төслийг боловсруулах явцад хэлэлцүүлсэн олон удаагийн хэлэлцүүлгийн үеэр иргэд 1072 хувьцаа нь үнэ цэнгүй болсон, уул уурхайн салбар авлигад идэгдээд байгааг хурцаар шүүмжилж, өөрт ногдох хувьцааныхаа ашгийг шууд хүртдэг болох үндэсний баялгийн сангийн хуулийг дэмжихээ илэрхийлжээ

МАН-ын найман жилд хийж чадаагүй ажлыг АН хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-02 17:59:12
    хххх: АН л хийнэ. Отгонбаатар Осоржамаа өөр хэн ч билээ дээр дороо хөлгүй жижиг наманцаруудыг гаргалтай нь биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-01 19:19:17
    Иргэн: та нарт итгэх арга алга даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 18:46:15
    Ганболд: Яг хийж харагдаач адилхан луйварчингууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 18:19:17
    Болд: 2024 онд АН-д даангаараа засгийг барих эрхийг өгчих. МАН-ыг 8 жил ганцаараа засгийг бариулж үзлээ, харлаа, мэдэрлээ. Одоо АН-ыг олонх болгоод ядаж 4 жил харъя даа, Монголчууд аа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 18:18:58
    Болд: 2024 онд АН-д даангаараа засгийг барих эрхийг өгчих. МАН-ыг 8 жил ганцаараа засгийг бариулж үзлээ, харлаа, мэдэрлээ. Одоо АН-ыг олонх болгоод ядаж 4 жил харъя даа, Монголчууд аа!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 17:14:05
    зочин: МАН аас үнэхээр цалхах шиг болж байна. Аль эрт 2000 онд иргэдээ ядуурлаас төрөө авилгалаас салгаж сайхан жаргаана гэж унтал тустал амлаад улс орныг авилгалын сүлжээгээр баглаж арилж болохооргүй муу муухайг цогцлон бүрдүүлчихээд 2016,2020 онд бас л залилж чадсанаар ард түмэн ядуурч тэд ханаж цадахаа больж одоо хөөгдөж туугдасаар өдөр хоног өнгөрөөж байгааг бүгд ухаарч байгаа. Одоо МАН иргэдийн үгийг нохой хуцсан жишээнд бодохгүй эрх дураараа туйлдаг монголчууд бидний эсрэг хүчин болжээ. Тэд үүнийгээ ухаарч зайлж өгнө үү!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 16:04:30
    Товх: Энэ цогтгэоэл шнж эрззл өвчтэй нв мэдэгдэхгүй ёмьой лзмпэн ппролётари шэгч байгаа. Сонгуульп япахнаа ял.тэгээд хийчихсэн хлйноо сллилр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 14:54:34
    11: АН ажил хийдгийн шүү. Нүд чинь цийчихээгүй л юм бол хийсэн бүтээсэнийг нь санацгаа. Ард түмэн мал шиг болчихсон болохоор энэ улс хөгжихгүй байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 14:09:26
    Умбаа: Сайхан худлаа сагнаа болио
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 13:55:04
    Энхбат: Амжилт хүсье!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 13:54:38
    Зочин: Дахин та гарт хууртагдана гэж юу байхавдээ та нарыг сонгож үзсэн шүүдээ ичих булчирхайтай байлдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 13:27:12
    S: DYYDLGN MERGJLN SEXSYG UILCHLEED OGN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 13:25:58
    S: SEKSDN80955877 44DESH ANYSDI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 12:58:06
    Бүүгий: Нам доторх асуудлаа шийдэж чадахгүй байж бүхэл бүтэн улсын асуудал шийднэ гэж байх уу? Битгий ийм том гарчиг тавьж ардчиллын эсрэг үзэлтэй болго.!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 12:40:38
    Зочин: Тойрогийн гишүүдийн хбрөнгө оруулалтыг санхүүжүүлэх гэж л энэ хэдэн төртйэ компани дампуурсөн шүү.Сөрөг хүчин оролцсон л бх.Түүнийгээ л хамтдаа яриад больчих.Дам дамаа ард түмэн ч хүртсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 11:40:47
    Иргэн: 1990 онд Төр өмчтэй байж болохгүй гэжж АН хан орлиж тэр үеийн бүх үйлдвэрийг хувьчлал нэрээр дээрэмдэж авсан. Одоо баячууд элбэгдорж Очирбат,Ганболд,Сосорбарам гм. Одоо төрөөс холдуулж өмчийн засаглал сайжируулна гэх нэхээр байгаа юмыг идэх үү АН ххан..Бас хуцна шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-31 11:07:36
    Зочин: Барууны чиглэл барьдаг нам ч худлаа байх даа.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188