УИХ- дахь МАН-ын бүлгийн хуралдааны ээлжит шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүлгийн гишүүддээ өнөөдөр танилцууллаа. Нэгдүгээрт, орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, ил тод оролцоотой байх чиглэлд нэмэлт өөрчлөлт хийж өгсөн. Ингэхдээ улсын хэмжээнд орон нутгийн санал авах байр буюу 2148 хэсгийн хороо байдаг. Эдгээрийг бүрэн автоматжуулах, камержуулснаар нэр дэвшигч, нам хөндлөнгийн хяналт тавих боломж бололцоог гарч байна. Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулах, сонгуулийн сурталчилгааны оновчтой, хүртээмжтэй байдалд хэдэн зүйл заалтыг нэмж оруулсан. Энэ нь сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид мөнгөний нөлөөлөлгүй байх зарчмыг тусгаж өгсөн. Хамгийн эхлээд, самбарын асуудал байна. Бид самбарын биш бодлогын өрсөлдөөнийг орон нутгийн сонгуулийн хуульд шигтгэж өгч оролцоно. Мөн орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хоногийг 14 байсныг 10 болгох өөрчлөлтийг тусгасан" гэв.
Э.БАТ-АМГАЛАН: Орон нутгийн сонгуулийн тухай хуульд сурталчилгааг 10 хоног болгож, хэсгийн хороодыг камержуулах өөрчлөлтийг тусгасан |
|