Хувийн сургуулийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрөөс хасч, хүүхдүүдээс хоол харамласан хуулийг эрх баригчид батлаад байгаа. Төрийн бодлого иргэдээ тэр дундаа хүүхдүүдийг ялгаж болохгүй. Энэ нь нэг ёсондоо хувийн сургуульд сурдаг хүүхдүүдийг хүний тооноос хасаж байгаатай ялгаагүй зүйл болчихоод байна. Эцэг, эхчүүд өндөр төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ сургах дон тусаагүй. Тэд хувийн сургуулийн хүртээмжгүй, чанаргүй, сургуулиас хол зэрэг бусад шалтгаанаас болж, хуруу, хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөө хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгчихдөг. Бараг хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд ажиллаж байгаа аав, ээжүүд ч олон бий. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгт эрх мэдлээ ашигласан” хулгайч”-дыг цэгцэлж чадаагүй байж хэмнэлт нэрээр хүүхдүүдээс хоол харамлаж байгаа нь тун шившигтэй байна.
.jpg)
Тухайлбал, Боловсролын ерөнхий хуулийн 38 дугаар зүйл Боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт хэсгийн 38.5.6-д Төрийн болон орон нутгийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны зардлыг төрөөс олгоно гэх байдлаар оруулан батлуулсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа. Тиймээс дээрх хуулийг Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж харж болохоор байгаа. Хүүхдүүдийг ялган гадуурхаж, 1500 төгрөгийн хоол харамласан хуулиа эргэж хараач ээ, эрх баригчдаа. Угтаа төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгөөр буюу иргэдийн мөнгөөр улс амь зогоодог.
2006 оноос “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд нийслэлийн хэмжээнд 32 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Харин “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжсэнээр нийтдээ 63.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байдаг. "Үдийн цай" хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өөрчилж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдэхээр боловсруулсан байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар баталсан. Ингэснээр 2020 оноос эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд хамрагдахаар болж байлаа. 2023 оноос эхлэн 1-12 дугаар ангийн бүх сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах ёстой. Гэтэл тус хууль тэгш, хүртээмжтэй үйлчилж чадахгүй болж, төрийнхөн ардын хүүхдүүдийг алаг үзэж байгаад иргэд бухимдаж байна. Мөн зарим эцэг, эх олон нийтийн сүлжээнд “Хувийн сургуульд сурдаг хүүхдүүдийг ялгавралан гадуурхаж, 1500 төгрөгийн хоол өгөхгүй гэж байхын оронд үдийн хоолны мөнгийг эцэг, эхээс нь нэмэрлэж, хүүхдүүдээ үдийн хоолтой болговол яасан юм бэ” гэх санал оруулж эхлээд байгаа.

“Үдийн цай” хөтөлбөрт нэг хүүхдийн зардлыг 900 төгрөгөөр тооцож байсан бол 1500 төгрөгөөр “Үдийн хоол” болгож өөрчилсөн. Харин өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадаж” 1500 төгрөгөөр халуун хоол байтугай, аяга цай авахад хүрэлцэхгүй шахуу болжээ. Эцэг, эхчүүдийн зүгээс нэг бол үдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, үгүй бол бүр мөсөн болиулах саналтай олон жил болж байгаа. Гэтэл төрийнхөн хувийн сургуульд сурдаг хүүхдүүдэд үдийн хоол өгөхгүй гээд гадуурхаад эхэлсэн. Тэгвэл "Үдийн хоол" гэх нэр төдий боловч 1500 төгрөгөөр хүүхдүүд яг юу иддэг вэ. Мэргэжлийн хүмүүсийн тооцоолсноор 615 килоритой хоол, хүнс идэж чадаж байгаа юу. Эсвэл хүүхдүүдийн ходоодыг дэмий дүүргэх шим тэжээлгүй хоол өгч байна уу гэдэгт мөн анхаарах цаг нь болжээ.
| МОНГОЛЫН ТӨР ХҮҮХДҮҮДЭЭС 1500 ТӨГРӨГИЙН ХООЛ ХАРАМЛАЖ БАЙНА |
|
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |