МАН-ынхан 2024 оны сонгуулийн төлөвлөгөөгөө зураад эхэлчихэж. Тэд төлөвлөсөн нууц ажлуудаа хараахан зарлаж эхлээгүй ч эхнээсээ тодорхой болж байна. Эрх баригч намынхан хөгшчүүлээ болон ЖДҮ, нүүрсний хулгай, хөгжлийн банкны хэрэгт холбогдсон авлига, албан тушаалын хэрэгтэй томчуудаа түр орхиж байгаад цүнх баригчдаар нүүрээ тахалж эхлээд байна. Өнгөрсөн хавар МАН-ынхан сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ирэх жилийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Ингэхдээ 78 гишүүнийг тойргоос сонгох бол 48-ыг нь намын жагсаалтаар нэр дэвшүүлэх өөрсдөдөө ашигтай хувирбарыг батлуулаад амжсан. Уг нь, гишүүдийн тоог олон болгож байгаа шалтгааныг салбар бүрийн төлөөлөл болсон залуучууд төр түшилцүүлэх юм байна гэж иргэд ойлгосон. Гэвч тэд дээрх хуулийг өөрсдөдөө ашигтайгаар буюу өөрийн зөвлөх, туслах, хамаатан сандангаа ч хамаагүй улс төрд суудал эзлүүлээд араас нь жагсаалтаар гишүүн болох улс төрийн нарийн төлөвлөгөөг эртнээс сэдсэн нь энэ байв. Тиймээс жагсаалтаар сонгогдох гишүүд ирэх жилүүдэд улс орноо хөгжүүлэх нь битгий хэл өөрсдийнхөө бойжуулсан гишүүдтэйгээ нэгдэн, нийлж байгаад улсаа тонох аргаа нарийсгаж, өөрчилсөн гэхэд болохоор байна. МАН-ынхан ирэх жилийн сонгуульд арай олуулаа буюу илүү шуналтайгаар хүч түрж, орж ирж байгаа гэх.

Тухайлбал, 20-иод жил УИХ-д сууж, иргэдийн бухимдлыг барсан гишүүн улс төрд олон байна. Хамгийн түрүүнд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Н.Энхболд, С.Чинзориг, Д.Сарангэрэл, Г.Занданшатар тэргүүтэй МАН-ын хөгшчүүлийг хар жагсаалтад оруулж эхлээд байгаа гэх. Ийн хар жагсаалтад орсон МАН-ын хөгшчүүл болон авлига, албан тушаалын хэрэгт хутгалдчихсан томчууд өөрсдийгөө залгамжлах эсвэл улс төрд хамтрах цүнх баригчдаа тойрог руугаа илгээж, сонгуулийн шоугаа эхлүүлээд байгаа юм. Хэрэв улс төрийн "акулууд" жагсаалтаар шууд сонгогдож чадахгүй байсан ч өөрийнх нь баруун гар болох хэн нэгэн улс төрд байгаа цагт тэд эрх мэдэл, албан тушаалыг яаж л бол яаж эдэлж, урвуулж, зааварчлах эрхтэй хэвээр байна гэсэн үг. Нэг ёсондоо тэдний улс төр дэх замнал үргэлжлэнэ гэсэн үг. Тэгэхийн тулд "акулууд" өөрсдийнхөө дараагийн дүрийг эртнээс бэлдэж, тойргийнхондоо бүрэн таниулахын тулд санхүүг нь хангалттай босгож өгөөд иргэдийн өмнө лекц ч болтугай уншуулж, амлалт хүртэл өгүүлж сургаж байгаа гэх. Харин тэд улс төр дэх "том" ах, эгч нарынхаа өгсөн чиглэл, даалгаврыг ягштал биелүүлж, иргэдийн өмнө өвдөг нь чичирэхээргүй болж, МАН-ынхны үеийн үед иргэдээ хуурч чаддаг өнөөх бэлгийг нь иргэдийн өөдөөс ичихгүй барьж байна гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр Сүхбаатар аймагт яруу найргийн тэмцээн зохион байгуулж, сумдад бэлэг тарааж байв. Мөн Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай Баянхонгорт мотоцикль тарааж яваа зураг цахим сүлжээнд нийтлэгдсэн. Мөн МАН-ын Бүлгийн ажлын албаны дарга Өвөрхангай аймгийн сумдаар “Нээлттэй нам” хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн санал, сэтгэгдлийг сонсож, “Иргэд МАН-ынханд төдийгүй Л.Оюун-Эрдэнийг магтаж байна” гэх зураг, тайлбар өөрийн цахим хуудастаа нийтэлж, оноо аваад байгаа. Иймэрхүү байдлаар сонгуульд горилогчид тойрогтоо ажиллаж эхлэхдээ л“Өмнө нь сонгогдсон гишүүд чинь тойрогтоо юу хийсэн юм бэ. Тэднийг дахин сонгох хэрэг байна уу” гэх ухааны юм ярьж, өөрсдийгөө дэвэргээд сүйд болж байгаа гэнэ.
Ийн МАН-ын томчууд сонгуулийн шоугаа залуучуудын нэр, нүүрээр эхлүүлж, иргэдээ хуурч, жагсаалтаар гишүүн болохоо хүлээгээд дарга нартаа байдгаа барьж байгаа гэх. Ирэх жилийн сонгуулийн ажлаа эхлүүлчихсэн байгаа МАН-ын төлөвлөгөөг задлахад, гудамжны улстөрчид МАН-ынхан руу чөлөө зайгүй гүйж, өрөөнөөс нь гарахаа больж, гарыг нь хүртэл тавихаа байсан гэх. Гишүүдийн тоог 126 болгосноор улс төрийн томчууд, намын дарга өөрсдийгөө хэд хувилж, ах, дүүгээ ч хамаагүй зөвлөх, туслах нэрээр УИХ-д дэвшүүлж байгаад хүч сэлбэж, түүнийхээ хэрээр эрх мэдэлтэй болцгоох дүр зураг өнөөгийн улс төрд бий болоод байна.
.jpg)
Жил жилийн сонгуулиар намдаа гомдогсод олширдог. 2024 оны сонгуулиар намдаа, даргадаа, эрх баригчдадаа гомдох гишүүн олон болох нь ээ. МАН-ынхан өнгөрсөн хавраас л ирэх жилийн сонгуульд бэлдэж, гишүүд нь намынхаа даргад таалагдах гэж сурталчилгааныхаа самбрыг хүртэл бэлдэх нь холгүй байсан. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Шинэ 30 жилийг эхлүүлнэ" хэмээж байсан. Тиймдээ ч багийнхныхаа хүчийг сэлбэхийн тулд залуу дэд сайд, дарга нарыг хүрээлэлдээ багтааж, улс төр дэх замыг нь дурайтал тавьж өгөх яриа олны дунд гарсан. Харин улс төрд өгөршиж байгаа хөгшчүүлийг бүгдийг нь жагсаалтаар оруулах боломжгүй учир тэднийг холбогдсон хэргээр нь шахаж, тойргуудаа цэвэрлэж эхлээд байгаа гэнэ. Мөн манлайлагч болох, өрсөлдөх чадваргүй сул гишүүдийг тойргоо алдаж мэднэ хэмээн шинэ, залуу гишүүдээр хүч сэлбэж, Ерөнхий сайд шинэ 30 жилийг эхлүүлж мэдэхээр байна.
| МАН-ЫН ТОМЧУУД ЦҮНХ БАРИГЧДАА ТОЙРОГ РУУГАА ТОМИЛЖ, ӨӨРСДӨӨ ЖАГСААЛТАД ОРОХОО ХҮЛЭЭЖ БАЙНА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |