Чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Хүүхэд хамгааллын төсөл хүүхдийн амиар цочроо авч шуурхай байдлаар орж ирж байна. 2020 оноос хойш эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын төслийг оруулж ирэх гэж нэлээн хөөцөлдсөн. Өнөөдөр ийнхүү чуулганаар орж ирж байгаад баярлаж байна. Хуульд яг ямар өөрчлөлт орж байгааг тодорхой ярьмаар байна. Мөн эцэг эхийн хариуцлагагүй байдал гэсэн шүүмжлэл их байна. Өдөржингөө ажил төрлөө хийж, ажил гэж яваа хүн хүүхдийнхээ хойноос анхаарахад төвөгтэй л дээ. Бусад орны жишгийг харахад аав, ээжүүдэд тусалдаг юм байна. Н.Учрал сайд харин хүүхдээ хаана явааг хянах апп боловсруулснаа танилцуулсан" гэв.
Д.САРАНГЭРЭЛ: 2020 оноос хойш эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын төслийг оруулж ирэх гэж хөөцөлдсөн |
|