• Өнөөдөр 2025-07-15

Д.АМАРБАЯСГАЛАН: Манай улс Франц руу уран нийлүүлснээр 3.8 тэрбум ам.долларын эргэлт бий болно

2023-10-16,   1444

                   Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ураны чиглэлд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монголын тал 34 хувиа эзэмшээд хөрөнгө оруулалтын үүргээ биелүүлэхэд мөнгөн эргэлт муугаар бодоход нийт 2,5 тэрбум долларын чөлөөт урсгалыг бий болгоно,үүнийгээ дагасан ногдол ашиг хөндөгдөнө.Хамгийн дээд талдаа 3.8 тэрбум долларын эргэлт бий болно. Өнөөдөр мөрдөгдөж байгаа татварын хуулийн хэрэгжилтийн хүрээнд ямар үр өгөөж гарахыг судлахад өнөөдрийн үнэ цэнээр 3.8 тэрбум долларын орлого орно. Төслийн нийт өртөг 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй, тэгвэл 500 орчим сая долларын хөрөнгө оруулалт бидэнд хүндрэл үүсгэнэ. Тодруулбал хүртэх ашиг нь 6-10 жил болж сунах эрсдэлтэй байгаа учраас бид үүнийг наашлуулах нь зүйтэй гэж үзсэн. Одоо хэрэгжиж буй хуулийн дагуу төсөл хэрэгжих Дорноговь аймаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөөөс 10 хувиар санхүүжнэ. Түүнээс гадна хөрөнгө оруулалт хийж байгаа компани нийгмийн хариуцлагын хүрээнд  жилд нэг сая ам.долларыг аймагт зарцуулна. Тиймээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож авах нь чухал ач холбогдолтой гэж үзэн 34 хувиас татгалзан, 5 хувийн АМНАТ авах боломжтойг ч судалсан. Ингээд тооцохоор 10 хувийн АМНАТ авах боломжтой. Нэмэгдэж орж ирсэн орлогоос өсөн нэмэгдэх АМНАТ авна гэдэгтэй санал нэгдсэн. Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээр мөрдөгдөж байгаа ураны үнээс хамаараад 11-19 хувийн АМНАТ авах шаардлагыг тавьсан. Монголчууд ураны төслийг анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс эдийн засгийн үр ашгийн дийлэнхийг Монголын талд байлгахаар хийсэн. Тодруулбал дараах дөрвөн зүйл дээр төвлөрч яриа хэлэлцээр эцэслэн хийсэн.
  •   МУ-ын Засгийн газар 10 хувийн давуу эрхтэй хувьцааг эзэмших Францын талаас санал тавьж,  ярилцсан. Тэд алтан хувьцааны санал тавьсныг давуу эрхийг эзэмших хүсэлтээ хэлэхэд Францын тал хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийн үнэ цэнээр тооцоход 400 орчим сая ам.долларыг ногдол авахаар болсон ба жилд 13 сая ам.доллар авна.
  • Монгол Улсын хэрэгжиж буй аливаа татварын хууль эрх зүйн орчноос давсан хөнгөлөлт, таатай орчныг үзүүлэхгүй гэдэгтэй талууд санал нэгджээ.
  • Уран нь олон улсын бирж дээр худалдаалагддаг.  Гэрээ, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны бүх асуудлыг хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Уран нь Монгол оронд шинэ тутамд бий болж байгаа зүйл. Олон нийт үүнийг их аюултай зүйл, их том хэмжээний төсөл гэж ойлгодог. Орчин үеийн дэвшилтэт технологийн аргаар буюу байгаль орчинд ээлтэй олборлолт хийх талаар илүү олон нийтэд тайлбарлаж, таниулахыг зорьж байна" гэв.

Д.АМАРБАЯСГАЛАН: Манай улс Франц руу уран нийлүүлснээр 3.8 тэрбум ам.долларын эргэлт бий болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-18 00:43:45
    Иргэн: Тэгэхэд та нар хэдэн тэрбумйг нүүрснээс шаааалаа, талд нь хүрэхгүй юм байнө. 30 жилд олох орлого гээд байгаа, та нар авч чадах ч үгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-17 09:21:07
    БАЯРСАЙХАН БАТСҮХ: МАНАЙД БАГА ОВОРЫН АТОМЫН ЦАХИЛГААН ХЭРЭГТЭЙГЭЭС ГАДНА ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ДАВААГИЙН ХИЙСЭН БАТРЕЙНЫ ҮЙЛДВЭРИЙГ МАШ ТҮРГЭН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА МӨН ТҮҮНИЙ АЯЛАЛ ЗУУЖЛАЛЫН САНАЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭМЖЭЭНД ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 16:00:36
    Иргэн: Уран олборлох тийм хэрэгтэй чухал байна уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-16 15:54:27
    Зочин: Газар нутгаа ухахаас өөр юм хийж чадахгүй малнуудыг 2024 онд сонгохгүй байхаа ард түмэн мэднэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188