Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсын Нант хотод Монголын эзэнт гүрний үеийн үзэсгэлэн дэлгэгдлээ.
Энэ талаар Чингис хаан музейн захирал С.Чулуун “Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Чингис хаан үндэсний музей Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейтэй хамтран "Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнг нээлээ. Энэ үзэсгэлэнг олон улсад гаргах гэж чамгүй саад бэрхшээлийг туулсан. Үндсэндээ олон улсад гаргах гэж гурван жил хөөцөлдсөний эцэст Франц Улсад гарч байна. Энэ үзэсгэлэнгээр Монгол Улс Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг цогцоор нь ойлгуулах зорилготой. Хоёрдугаарт, Чингис хаан музей байгуулагдаад анх удаагаа Европын соёлын том харилцаатай Франц Улсад үндэсний үзэсгэлэнгээ гаргаж байгаагаараа онцлог юм. Гуравдугаарт, үзэсгэлэнд 20 орчим музей хамтарч ажиллаж байна. Үүнд урьд нь бидний төдийлөн сайн мэддэггүй байсан олон үзмэрүүдээ дэлгэсэн. Нийт 800 гаруй үзмэр гарч байна.

Үүнээс онцолбол, Францын Луврын болон бусад музейд хадгалагдаж байгаа Ил Хаант Улсын гол дурсгалууд, Алтан ордны, Юань гүрний үеийн буюу Монголын Эзэнт гүрний үед монголчуудын түүх соёл, улс төр эдийн засгийн нөхцөл байдал Евро Азийн улс орнуудад ямар нөлөө үзүүлсэн юм бэ гэдгийг гаргаж байгаа юм. Анх удаа нэгдсэн цогц үзэсгэлэн гарч, эрдэм шинжилгээний хурал болж буйгаараа ихээхэн онцлогтой. Урлаг соёлын бүрэн хэмжээний тоглолт буюу Морин хуурын чуулга тоглолтоо сонирхууллаа. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэгдсэн үзэсгэлэн гарч байгаа юм. Түүнчлэн үзэсгэлэнд гарч буй бүх үзмэрүүдээ франц хэл дээр орчуулан гаргаж байна. Мөн тус улсын тэргүүлэх сэтгүүл дээр Монголын талаарх мэдээллүүд гарна. Ингэснээр Европын холбооны орнуудад Чингис хааны талаарх түүхийн зөв ойлголтууд бий болно. Энэ үзэсгэлэн дан ганц Франц Улсаар тогтохгүй Чили, Канад АНУ, БНСУ-д 2027 оныг хүртэл цувралаар гарна. Дэлхийд соёлоо сурталчилах том арга хэмжээ болох юм” гэлээ.

Үзэсгэлэн гарч буй Францын Нант хотын Үндэсний түүхийн музей нь 15 зуунд баригдаж байжээ. Бретагни 1532 онд Францад нэгдэж орсноос хойш Бретагнийн гүнгийн цайз нь 16-17 дугаар зуунд Францын хаад Бретагни дахь цайз, дараа нь цэргийн хуаран, зэвсгийн үйлдвэр, шорон зэргээр ашиглагдаж байжээ.

1862 онд Францын түүхэн дурсгалт газраар бүртгэгдэж 1915 онд төрөөс Нант хотод зарагдаж, 1924 онд хотын музей болжээ. 1990 болон 2000 онд цайзад сэргээн засвар хийж 2007 оноос Нант хотын Түүхийн музей нээгдсэн байна.
Тус музейд уран зураг, уран баримал, макет-газрын зураг, усан онгоцны загвар, газрын зураг, зурагт хуудас, сийлбэр, гэрэл зураг, шинжлэх ухааны хэрэгсэл, тавилга зэрэг олон янзын цуглуулга хадгалагдаж байна. Музей 32000 гаруй үзмэртэйгээс 1150 гаруй нь 32 танхимд ил тавигдсан байдаг аж.
| С.ЧУЛУУН: Чингис хаан болон Монголын эзэнт гүрнийг Европт сурталчлан таниулах үзэсгэлэн гарлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |