• Өнөөдөр 2025-06-28

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Монголын ард түмэнд тогтвортой эдийн засгийн болон нийгмийн чиглэлийн үр өгөөжөө өгөх сайн төслийн суурь тавигдлаа

2023-10-13,   1497

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Айчлалаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзаж, Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг  САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцлөөр Парис хотод хэлэлцээ хийж, талууд урьдчилсан зөвшилцөлд хүрлээ.
 
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын эдийн засгийн бие даасан тогтвортой байдал цаашид аюулгүйгээр Үндсэн хуульд заасан агуулгаараа үр ашиг нь Монголын ард түмэнд дийлэнх нь очих зарчмаа барьж хөрөнгө оруулалтын гэрээ, төслийг эхлүүлэх нь маш чухал байна. Бид парламентын засаглалтай учраас олон улсын мега төслийг УИХ-аар орж, батлах ёстой. Тэр хүртэл бэлтгэл ажлаа хангах, хөрөнгө оруулагч талтай ерөнхий, суурь зарчмуудаа тохирох, ойлголцох энэ асуудалд бичиг баримтын статус нь Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр протоколд хоёр талаасаа тохиролцож байна.
 
Энэ удаад Монгол Улсын талаас тавьж байгаа шаардлагууд, бидний зорьж байгаа агуулгууыг Францын талаас нааштай хандаж, эерэгээр хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл, өмнөх мега төслүүдтэй харьцуулах юм бол Монголын ард түмэнд тогтвортой эдийн засгийн болон нийгмийн чиглэлийн үр өгөөжөө өгөх сайн төслийн суурь тавигдлаа гэж харж байна. Аль болох санхүүгийн болон бусад эрсдэлээс зайлсхийж, ийм төрлийн хувьцааны хариуцлагаас зайлхийсэн. Байгалийн баялгаа ашиглуулсныхаа төлбөрүүдээ олон улсын жишигт байдаггүй, өндөр хэмжээнд авахаар хоёр талаасаа ойлголцсон нь маш чухал. Тухайлбал, бид Оюутолгой компаниас бид АМНАТ таван хувь байдаг бол тогтовортой 10 хувь дээр нэмэх нь үнээс хамааралтай, өсөн нэмэгдэх АМНАТ авна гэсэн үг. Одоогийн ураны үнэ 72 сая ам.доллар хүрсэн бөгөөд энэ ханшаар тооцвол 13 хувийн АМНАТ авах боломж бүрдэнэ гэсэн үг.
 
Төсөл амжиттай хэрэгжих, алдагдалтай байхаас үл хамаарч олборлолт эхэлсэн л бол АМНАТ шууд тогтвортой авах, аж ахуй нэгжийн орлогын татварыг одоогийн хууль эрх зүйн зохицуулалтаар авна, давуу эрхийн 10 хувийн хувьцааг нэмж эзэмшихийг хоёр талаас ойлгоцлоо. Давуу эрхийн хувьцаа гэдэг нь АМНАТ-тай дүйцэхүйц хэмжээний жил бүр урьдчилж тохирсон тогмтол ногдол ашиг аваад явна. Ямар нэг хувьцааны дагуу зээлээр хөрөнгө оруулалт хийх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх зэрэг санхүүгийн хариуцлага хүлээхгүй. Францын тал ч гэсэн өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Өмнөх гэрээнүүдээс ялгаатай нэг суурь зарчим нь хүнд шилжүүлэх буюу татварын орчныг нуун дарагдуулах зарчмууд байж болохгүй гэх зарчмаар аудит хийлгэж явна гэдгийг хоёр тал сайн ойлгоцож, тохирлоо. Энэ бол өмнөх олон улсын гэрээнүүдтэй харьцуулах юм бол олон улсын хөрөнгө оруулалтын гэрээний зарчмыг шингээсэн шинэлэг зарчмыг суулгаж өгсөн нь маш сайн зүйл" гэлээ.
 

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Монголын ард түмэнд тогтвортой эдийн засгийн болон нийгмийн чиглэлийн үр өгөөжөө өгөх сайн төслийн суурь тавигдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-14 15:50:31
    Ганхүүхэн: Амьсгалах агаар амьдрах хөрс нь бохирдоод ирэхээр мянган лан алт мөнгө байгаад ч яахав дээ. Эрүүл бие нь тэмдэг болохоор..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-14 14:38:12
    la: ene uls suirler
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 23:17:27
    Ган: Эргүү тэнэг мал юм бна лээ шд энэ жавхлан чинь. сангийн яамны 2024 оны улсын төсвөөр хийгдэх ажлуудын жагсаалтыг гаргасаныг харсан чинь жавхлангийн эргүү тэнэгийг гайхсан. Эсвэл монголыг хорлоё гэсэн бодолтой эрлийз юм уу? Улс орны элийн засаг ийм хүнд байхад баахан хэрэггүй, ашиггүй, хэзээ ч зардлаа нөхөхгүй, дандаа сонгууль угтсан төслүүд асар өндөр дүнгээр оруулсан бна лээ. Жишээлбэл хаа холын жижигхэн баг руу машин явахгүй газар шинэ зам барьснаас хотоос гарч байгаа аймшгийн эвдэрхий замуудаа засаач ээ эргүү минь ээ. Сангийн яам энэ тэнэгийгээ хөөж явуулаач ээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 12:56:57
    Zochin: Xarj l baiya daa. Buteegdxuun ni specific l dee. Uran uranium shuu dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 10:39:54
    danh: hurelbaatar javhlan 2 hulgaich turuus hold
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 10:38:43
    h: hulgaichuud turuus ******** uz frants bol mongoliin urand shunasan olz haigchid ed bol tednii gar hul urvagchid
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 08:19:16
    Цаг хугацаа харуулна: Цаг хугацаа харуулна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 08:19:15
    Цаг хугацаа харуулна: Цаг хугацаа харуулна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188