Бэрх тосгоны үеэл ах дүүс нэг нь улсын, нөгөө нь хотын дарга болов. Тэд яван чангарч байна. Энэ эрчээрээ дараагийн сонгууль гэхэд Хэнтийн үеэлүүд төрд “том” болж мэдэхээр байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн Х.Нямбаатарын “давхар дээл”-ийг тайлуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилчихлоо. Ингэхдээ эр зоригтой байхыг сануулаад тамга тэмдгийг нь гардуулав. Нийслэлийн Засаг даргын албан тушаал нэлээд “үнэд” хүрч байгаа нь эндээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын “дайн” нийслэл рүү чиглэж эхэллээ. Уг нь нийслэлийн Засаг даргын ажил өдийд жинхэнэ яс янгинасан хүсээд байх ажил биш байлаа. Ялангуяа “давхар дээл”-тэй сайдын хувьд. Утааны улирал эхэлж, түгжрэл нэмэгдэнэ. Дээр нь өнгөрсөн жилээс хойш нийтийн нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр ярьсан ч бүтэлгүйтсэн учир энэ жил дахиад л хөлдүү, хүрэлцээгүй автобуснууд дахиад л хотын даргын чихнээс “хонх” уяна.
Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар нар өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн гэх малгайн дор явж ирсэн. Тэгвэл ирэх сонгуулиар тэд өрх тусгаарлаж, шинэ аг бүрдүүлэхээр улайрч эхэлж байгаа нь энэ. Ирэх сонгуулиар нийслэлийн МАН-ыг атгачихвал тэд эрх мэдэлд хэний ч дэмжлэггүй болох том мөрөөдөл тээж байгаа нь тодорхой байна.Гаргаж багаа улс төрийн шийдвэрүүд дээрээс нь ч тодорхой болж буй. Өөрөөр хэлбэл, 2024 оны сонгуульд Х.Нямбаатар нийслэлийн МАН-ыг удирдан орж, орон нутгийн сонгуулийг ч гардах үүрэг чиглэл авсан.
Мэдээж энэ хугацаанд хотод халаа сэлгээний ажлыг тухтай гэгч нь хийгээд жинхэнэ өөрийн гэсэн хүмүүсээрээ хүрээлэл үүсгэнэ. Нийслэл дээр 5Ш ажиллагааг эхлүүлж, хотыг их цэвэрлэгээнд бэлдэнэ. Сонгууль гэхэд Х.Нямбаатар нийслэл дээр овоо том багтай болж, Ерөнхий сайдад дэм болох төлөвлөгөөтэй тэд ийн зүтгэж эхэлсн бололтой. Мэдээж Ерөнхий сайд улс төрд зүтгэсэн цагаасаа хойш дөрөө нийлсэн ганц үеэл ахыгаа хотын даргаар насаар нь ажиллуулахгүй нь тодорхой. Тиймээс сонгуулийн дуулиан шуугиан намжтал хотын ажлыг нь хийлгээд ирэх сонгуулийн дараагаас шинэ Засгийн газарт авч ирэх төлөвлөгөө гаргачихсан суугаа гэх.

Шинэ Засгийн газарт сайдаар ирэхдээ шат ахисан албан тушаалд хүрч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилох тохироотой өнөөдөр “давхар дээл”-ийг нь тайлуулж байгаа юм байна. Энэ хугацаанд Х.Нямбаатар нийслэлийн иргэдээс оноо авах нэг л том ажлыг эхлүүлэхээр тооцоо гаргачихсан суугаа гэдэг. Мэдээж нэн тэргүүнд хот хариуцсан газрын дарга нарыг халж, ойрын хүмүүсээ албан тушаалд томилох нь тодорхой. Энэ талаараа ч тэрбээр “Мэдээж хамгийн түрүүнд нийслэлд хийх ажил нь бүтцийн асуудлыг цэгцэлэх Төрийн данхар бүтцийг багасгаж, урсгал зардлыг хэмнэх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сонгодог утгаар нь нийслэлд хөгжүүлнэ. Урсгал зардлаас хэмнэсэн хөрөнгийг газар чөлөөлөх ажилд зарцуулна. Хуулийн том баг энд хэрэгтэй. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай болон түүнийг дагасан шийдвэрүүдийг боловсруулах хээгтэй. Хатуухан шийдвэрүүд гаргана. Энд сайн хуулийн баг хэрэгтэй. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн яаманд ажиллаж байгаа нөхдөө хамт гаргах асуудлыг ярина” хэмээн мэдэгдсэн.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд 21 аймгийн 16 аймагт өөрөө албан ёсоор очиж, хөдөө орон нутгийн иргэдтэй нүүр тулж уулзаад ирсэн. Энэ үеэрээ сонгуулийн рейтэнгээ судлаж, байр байдлыг ажигласан. Гэтэл очсон аймаг болгонд иргэд түүийг таатай хүлээж авсангүй. Засгийн газрын ажил нь ч, өөрөө ч олигтой дүн авч чадсангүй буцаж ирсэн. Иймд хөдөө орон нутагт найдлага тасарсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг хотын “БЭТ”-ээр томилж, ирэх сонгуульд нийслэлээс олонхын суудал авах ажилдаа шуурхайлав.
| ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА БОЛЖ ЭРГЭЖ ИРНЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |