УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул шинээр нийслэлийн түүний оронд Х.Нямбаатарыг томилох саналаа Ерөнхий сайд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж гишүүд дэмжсэн. Улмаар өнөөдөр НИТХ-ын хуралдаанаар түүнийг дараагийн хотын даргад томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн. Иймд Х.Нямбаатар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, гишүүдийн олонх дэмжив.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "УИХ бүх талаар дэмжин ажиллах болно, ажлын амжилт хүсье" гэсэн юм. Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Ерөнхий сайд батламжилснаар түүний бүрэн эрх хэрэгжиж эхэлнэ. Өнөөдөр тэрбээр "2024 оны сонгуульд нэр дэвшихгүй. Хотын ажлаа хийн" хэмээн албан ёсоор мэдэгдсэн билээ.
Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөв |
|