Нийслэлийн онцгой байдлын газраас Улаанбаатар хотод тархсан хурц үнэр болон угаарын асуудлаар мэдээлэл хийж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Улаанбаатар хотод хийн газ үнэртэж байна гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Шадар сайдаас энэ асуудлаар үнэн зөв мэдээлэл өг гэсний дагуу бид мэдээлэл хийж байна. 2023 оны аравдугаар сарын 11-ны 22:00 цагаас Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим нутагт хийн газтай ойролцоо зүйл үнэртсэн гэх 230 орчим дуудлага ирсэн. Налайх дүүрэгт төмрийн үйлдвэрт гал гарсан гэсэн дуулага ирээгүй.
Тавантолгой түлшийн Зүүн үйлдвэр үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Туршилт хийсэн зүйл байхгүй. Иймд юунаас болж газ мэт үнэр гарч байгаа талаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Одоогоор хараахан дүгнэлт гараагүй. Энэ үнэр хийн газ биш. Агаарт дэгдсэн газ ингэж удаан үнэртэх боломжгүй. БЗД-т үйл ажиллагаа явуулж байгаа газ түгээх газруудад эрсдэл үүсээгүй. Харин БЗД-ийн Дүнжингарав худалдааны төв орчимд 800 метрийн бохирын шугамнаас үнэр гарч, багажаар үнэрийг хэмжихэд ажилласан тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэж үргэлжүүлэн шалгалт хийж байна. Шалгалтын хүрээнд Налайхаас Дүнжингарав хүртэл 500 м-ийн бохирын шугамыг шалгаж байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй. Харин Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Эрүүл мэндийн төвийн ойролцоо "Бензин, масло шиг зүйл урсаж байна" гэсэн дуудлагын дагуу ажилласан. Моторын тосны угаадсаа асгасан "Делта сервис"-ийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор ажиллаж байна. 2023 оны аравдугаар сарын 12-нд Нийслэлийн эрүүл мэндийн төвд угаар болон газтай холбоотой дуудлага бүртгэгдээгүй. БЗД-ийн 11 дүгээр хороолол Хонхорын Содмонгол шатахуун түгээх станц орчимд хий алдагдсан байж болзошгүй гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.
| Г.НЭРГҮЙ: Хийн газ мэт үнэр юунаас болж гарсан талаарх дүгнэлт гараагүй байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |