• Өнөөдөр 2025-07-15

Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Цогтбаатарыг томилохыг дэмжлээ

2023-10-12,   622

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр Хууль зүй дотоод хэргийн сайд болсон тул тус байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм.
 
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй.
 
1994-2000 оны хооронд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оноос Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байжээ. Тэрбээр 2016, 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016-2023 онд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажилласан байна. Одоо Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга бөгөөд орос, англи, герман, кхмер хэлтэй. УИХ-ын гишүүнээр хоёр удаа дараалан сонгогдсон бол Засгийн газрын гишүүнээр гурван удаа ажилласан.
 
УИХ дахь МАН-ын бүлэг Д.Цогтбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж, тус байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн байсныг чуулганы хуралдаанаар баталгаажуулав.

Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Цогтбаатарыг томилохыг дэмжлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188