Дөнгөж төрсөн эмэгтэйг өвлийн хүйтэнд углааш, халаатай төрөх эмнэлэг рүү тээвэрлэсэн хэмээн 2019 онд нийгэм даяараа шуугиж, У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагаа хүлээгээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа.
Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл мэндийн сайдаа дангаар нь огцруулж чадахгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ бууна. Би ажлаа өгнө. Бид хариуцлагаа хүлээнэ. Төрийн албан хаагчид үүнээс ухаарал аваг. Доод, дунд шатандаа алдаа гаргавал Ерөнхий сайд нь хүртэл огцордог юм байна гэдгийг ойлгог” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Нэг үгээр хэлбэл, энэ үйл явдлын үеэр МАН-ын бүх шатныхан хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хариуцлага хүлээдэг шинэ соёлыг эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Ард түмэн ч тэгж ойлгосон. Гэтэл Ерөнхийлөгчийн эхлүүлсэн улс төрийн соёл өнөөдөр бодит байдал дээрээ огт хэрэгжсэнгүй.

Насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх зөрчигдсөн гэх цочирдом мэдээллүүд ар араасаа удаа дараа гарах болсон. Хүүхдийн эрх зөрчигдөж, амь эрсдсэн цөөн хэдэн жишээг эргэн сануулахад 2021 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын дотуур байрны сурагчийг нутгийн малчин хээр аваачиж, хүчирхийлж, хөнөөсөн. Улмаар өөрийгөө буудсан харамсалтай хэрэг гарч байлаа.
Энэ оны гуравдугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 19 настай Д.М гэх охин "Хоёр найзтайгаа уулзана" гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон Улмаар охиныг хөнөөж, цогцсыг нь шуудайнд хийгээд нуусан хэрэг гарсан. Саяхан нийслэлд гурван хүүхэдтэй эмэгтэй гэртээ дөрвүүлээ угаартаж нас барсан. Улмаар хичээлдээ явж байсан 13 настай хоёр охин гарцаар гарч яваад машинд дайруулж нэг нь газар дээрээ амиа алдаж, нэг нь хүнд бэртсэн харамсалтай хэрэг нийгмийн цочроосон.
Ийн амьдралд хөл тавиад удаагүй алдрайхан үрс хорвоогийн хатуу зовлонтой нүүр тулж, хэдэн мянган эх хүн үр хүүхдээсээ хагацаж, дээлтэй хатаж байна. Зөвхөн гэмт хэргийн золиос болж, амиа алдсан цөөн хэдэн сүүлийн үеийн жишээг бид дурдсан. Үүнээс гадна хаалттай хаалганы ард хичнээн мянган бяцхан зүрхийн эрх зөрчигдөж, хэдэн ээж зүрхээ шимширтэл шаналж суугаа бол.
Энэ мэтээр өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдсөөр байхад хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээх улс төрийн соёл байх нь битгий хэл уулчлал гух хүнлэг сэтгэлтэй нэгэн ч ховор болжээ. Хамгийн сүүлд өрнөсөн жишээнээс үзэхэд Дорноговь аймагт алга болсон охиныг хамгаалах, амь эрсдэхээс өмнө олох боломж байсан гэдэг нь хэдэн хэдэн баримтаар нотлогдож буй. Өөрөөр хэлбэл, томчуудын хайхрамжгүй үйлдлээс болж охиныг эрэн хайх ажил удааширч, цаг алдсан. Тухайн үед аймгийн төвийн хяналтын камерууд бүрэн ажллагаатай байсан бол гэмт этгээдийг тав алхуулалгүй барьж авах боломж их байлаа. Гэвч хэдэн жилийн өмнө камержуулсан ажилд хяналт тавиагүй хайхрамжгүй хандсан тус аймгийн удирдлагууд өнөөдрийг хүртэл улс төрийн хариуцлагаа хүлээгээгүй байна.
Уг нь бол өдийд Ерөнхийлөгчийн эхлүүлсэн улс төрийн соёл хэрэгжиж байсан бол мянга мянган бяцхан зүрх аймшигт хэргийн золиос болсон энэ олон хэргийн ард улс төрийн мөн ч олон албан тушаалтнууд хариуцлагаа хүлээж, уулчлалт гуйгаад хүүхдийн эрхийн төлөө ажиллаж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх байлаа. Аймаг, сум, дүүрэг, нийслэлийн Засаг дарга нараас эхлээд Засгийн газар огцрох хэмжээнд хүртлээ олон хүүхэд гэмт хэргийн золиос болов. Гэвч улс төрийн улайрал хэрээс хэтэрч хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудал дээр нийгмээрээ цахим орчинд хэсэг шуугиж байгаад л мартчихдаг эмэгнэлтэй дүр зураг өнөөдрийг хүртэл байсаар байна. Бодит байдал дээрээ хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой энэ асуудлаар улстөржих хандлага ажиглагдах болсон нь нууц биш юм.
Углааш, халаадтай эхийг хоёрхон хоногтой нярайтай нь хамт хөхөө өвлийн хүйтэнд эмнэлгээс гаргасан асуудалд хариуцлага хүлээж хоёр жил хагасын өмнө У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулж байв. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газар нь углааштай эхийн өмнө хариуцлага хүлээж танхимаараа огцорсон, тэгвэл аймшигт хэргийн золиос болж, утаанд угаартаж амиа алдаж буй хүүхдүүдийн өмнө Засгийн газар ямар хариуцлага хүлээх юм бэ. Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраараа биш юм гэхэд төлөөлж хэн нэгэн нь хариуцлага хүлээхгүй юм бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцролт улс төрийн “шоу” байсан болж хувирах нь. хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө хариуцлага хүлээдэг байх улс төрийн соёл чинь яасан бэ, МАН-ынхан.
| ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БАЙХ УЛС ТӨРИЙН СОЁЛ ЧИНЬ ЯАСАН БЭ, МАН-ЫНХАН |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |