Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Ерөнхийлөгчийн БНФУ-д хийж буй айлчлал амжилттай эхэллээ.
Өнөөдөр Франц Улсын нийслэл Парис хотын Засаг дарга Анн Идалго Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа болон 2024 онд Парис хотноо болох олимпын наадмын үеэр Монгол Улсын тамирчид хаана, хэрхэн байрлах вэ гэдэг талаар ярилцсан. Мөн хоёр улс соёл урлагийн чиглэлээр хамтран ажиллах, хот хоорондын холбоог сайжруулах талаар ярилаа. Үүнээс гадна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тус улсын Ерөнхийлөгч Э.Макрон нарын өнгөрсөн тавдугаар сард айлчлах үеэрээ ярилцсан харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх талаар ярилцсан. Түүнчлэн Парис хотод Улаанбаатар хотын нэрэмжит гудамж бий болгох талаар санал солилцсон” гэв.
| Э.ОДБАЯР: Парис хотод Улаанбаатар хотын нэрэмжит гудамж бий болгох талаар санал солилцлоо |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |