Нүүрсний хянан шалгах түр хорооны хуралдаан өчигдөр боллоо. Энэ үеэр Түр хорооны дарга Х.Нямбаатар чөлөөлөгдөх хүсэлтэй гаргасан тул түүнийг чөлөөлж, тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Хууль зүйн сайд Б.Энхбаярыг сонголоо.
Дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны явцын талаар тодруулж, хариулт авлаа. Тус Хянан шалгах түр хороо шинжээчид, хянан шалгагчдаа томилж, нүүрсний экспорт хийдэг томоохон аж ахуйн нэгжүүдийн худалдан авалттай холбоотой материалуудыг татан авч, дүн шинжилгээ хийх, гэрээ хэлцэлүүдэд дүн шинжилгээ хийх, анх ашиглалтын лиценз олгогдсоноос хойш уулын ажлын төлөвлөгөөний дагуу нүүрсний олборлолтын үйл ажиллагаа явагдсан эсэх, уурхайн хөгжлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явагдаж буй эсэх, нүүрсний тээвэртэй холбоотой гэрээ хэлцэл гэх таван чиглэлээр ажиллаж байгаа гэх мэдээллийг Х.Нямбаатар гишүүн өгсөн юм.
УИХ-ын дарга чуулганы нээлтийн үеэр нүүрсний сонсголыг энэ ондоо багтаан явуулах үүрэг өгсөн юм.
| Нүүрсний хянан шалгах түр хороог Б.Энхбаяр ахална |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |