• Өнөөдөр 2025-07-15

Монголын нутгаас олдсон “Эрмитаж” дахь олдвороор байнгын үзэсгэлэн гаргах санал тавьжээ

2023-10-10,   1644

Соёлын сайд Ч.Номин Эрмитаж музейд хадгалагдаж буй зарим үзмэрүүдийг эргүүлэн авах, хуулбарлах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг гаргах болон бусад соёлын солилцооны асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевичтай санал солилцсон байна.
 
Монгол Улсын Соёлын яам, ОХУ-ын Соёлын яам хооронд 2022-2024 онд хэрэгжүүлэх соёлын хөтөлбөрийг 2021 онд байгуулсан. Энэ хүрээнд музей, дүрслэх урлаг, номын сан, соёлын дурсгалыг хадгалах, хамгаалах, соёлын салбарын боловсон хүчнийг бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэхүү уулзалтаар хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ярилцсан байна.
 
Тодруулбал, ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Монголын нутгаас буюу “Ноён” уулаас олдсон Хүннүгийн үеийн олдвор, эд өлгийн зүйлсийг хамтран судлах, эдгээр олдворуудаар “Эрмитаж” музейд байнгын үзэсгэлэн гаргах, Монголд хамтарсан үзэсгэлэн гаргах, үзмэрүүдийн хуулбарыг авах болон зарим үзмэрүүдийг Чингис хаан Үндэсний музейд хүлээлгэж өгөх зэрэг ажлууд дээр хамтран ажиллах санал гаргажээ.
 
Элчин сайд А.Н.Евсиковын зүгээс ОХУ-ын их, дээд сургуульд суралцах монгол оюутнуудад олгох хамтарсан тэтгэлгийг бий болгож болохыг дурдсан байна. Түүнчлэн, хил залгаа орон нутгийн театрууд хооронд туршлага солилцох, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх, соёлын салбарын нарийн мэргэжлээр ОХУ-ын их, дээд сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Монголын нутгаас олдсон “Эрмитаж” дахь олдвороор байнгын үзэсгэлэн гаргах санал тавьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 21:39:59
    Зочин: Буцааж өгнө гэсэн гэрээ нь байдаг тул одоо буцааж авчрах хэрэгтэй, музейтэй болсон тул гээд,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 02:15:17
    Батсүх: Түр хугацаагаар гаргасан гэдэг баримт байдаг гэсэн! Тийм учраас яагаад буцааж авахгүй хуулбар гэж яриад байгаан бэ? Египет Францаас маш олон олдворуудаа буцааж авсан байдаг. Тийм жишгээр ажиллах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 22:50:56
    Иргэн: Үүнийг хийж чадвал гайхамшигтай юм бно доо. Амжилт хүсье!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188