МАН-ын бүлгийн хуралдаанаар хүүхэд хамгааллын чиглэлээр хууль эрх зүйн орчинг чангатгах асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн хуулийн төслийг дэмжсэн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд намайг дуудаж шуурхай даалгавар өгсөн. Хүүхэд, бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах багц хууль тогтоомжийг яаралтай хэлэлцүүлэх үүрэг өгсөн. Уг хуулийн төслийг урьдчилсан байдлаар МАН-ын болон АН-ын бүлгийн хуралдаанд танилцуулсан. Багц хуулийн төсөлд дөрвөн асуудлыг тусгаад байна. Ялын бодлого чангатгахтай холбоотой Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төсөл, хоёрдугаарт, Гэр бүлийн тухай хуулийг шинчилэн найруулах, гуравдугаарт, гэр бүлийн шүүх байгууллагатай холбоотой шүүх байгуулах тухай хуулийг өргөн барина.
Дөрөвдүгээрт, Шүүх байгуулах хуультай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн өөрчлөлтийг өргөн барина. Урьдчилсан байдлаар Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг үйлдсэн, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хугацаа 20 жил байгааг 30 жил болгох. Хоёрдугаарт, хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүнд бага насны хүүхэд алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Гуравдугаарт, хорих ялаас өөр ялаар сольж, хугацаанаас өмнө суллахгүй. Дөрөвдүгээрт, бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт ногдуулах хорих ялын хэмжээг 20 жил байгааг 25 жил болгоно. Тавдугаарт зарчмын зөрүүтэй санал оруулна. 1984 оноос хойш өөрчлөөгүй бага насны гэх ангилал 14 нас хүртэл байна. Үүнийг 16 нас болгон нэмэгдүүлэх өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн. Ингэснээр 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан гэмт хэргийн ялын бодлого чангарч байна. Тодруулбал, 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жил оноодог байсан бол 12-25 болж бүх насаар хорих ялтай болно. 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт 5-10 жил байгааг 12-15 буюу бүх насаар хорих ял. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол 1-5 жил байгааг 2-8 жил болгож, тэнсэн харгалзах ял олгохгүй. 14-16 настай хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлсэн хэрэгт 2-8 жил ногдуулж байгааг 12-20 жил буюу бүх насаар нь хорих болж өөрчилнө. Хүчээр бэлгийн харилцаанд орох хэргийг гэмт хэргийн хүнд ангилалд оруулж, 2-8 жилийн ял ногдуулж, тэнэсэн харгалзах ял ногдуулахгүй. Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг 16 нас хүрээгүй байхад бэлгийн харьцаанд орсон бол 8-15 жил байгааг 12-25 жил эсвэл бүх насаар нь хорих болно. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан бол ялын бодлогыг чангатгана. Ингэхдээ одоо байгаа хүчин төгөлдөр байгаа хуульд үйлчилж буй иргэн хүн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч гүйцэтгэх ажилтан, прокурор, өмгөөлөгч, шүүгч зэрэг мөрдөн шалгах ажиллгааны нууцыг албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан хадгалж байх ёстой этгээдээс задруулж байгаа бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Торгох ялыг халж, одоогоор 1-5 жилийн хорих ялтай болгож, нууц задруулсан алба хаагчийг нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна. Зургаадугаарт, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн ангилалд өөрчлөлт оруулна. Согтуугаар жолоо барьсан бол зөрчил гэж үзэхгүй, гэмт хэрэг гэж үзнэ" гэлээ.
| Б.ЭНХБАЯР: Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт ногдуулах хорих ялын хэмжээг 20 жил байгааг 25 жил болгож, өршөөл үзүүлэхгүй |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |