МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилохыг дэмжсэн. Энэ талаар тэрбээр байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УЗ-ийн хурлаар улс төрийн шийдвэр гарсан. Төрийн шийдвэр албан ёсоор гараагүй учраас байр суурь илэрхийлэх нь зохимжгүй гэж бодож байна. Ерөнхий сайд надтай уулзсан. Гурван асуудал ярьсан. Нэгдүгээрт, хүний эрхий мэдрэмжтэй байж чадах эсэх, хоёрдугаарт, Хөгжлийн банкны сонсголыг хийсэн нүүрсний сонсголыг амжилттай хийж чадах уу, гуравдугаарт боловсролын зээлийн сантай холбоотой асуудал дээр нэр холбогдсон асуудлаа тайлбарла гэсэн.
Бүгдийг нь шалгаж үзсэн. Бүх асуудал хуулийн зөрчил байгаагүй. Төрийн даалгавраар явж, төрийн албанд тасралтгүй ажиллаж байна. Төлбөрийн үлдэгдэл байхгүй. Нүүрсний сонсголыг энэ ондоо багтааж хийх ёстой гэсэн. Нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүстэй нэр холбогдсон асуудал байгаа эсэхийг лавлаж асуусан. Төрийн шийдвэр гараагүй учраас би өөр тайлбар хиймээргүй. Манай намын удирдах зөвлөл юу ч гэж харж болно. Олон хүнтэй найзлаж, өрөөгөөр нь ороод явдаггүй. Өнгөрсөн хугацаанд ч олон хүнтэй муудсан. Тэгэхээр намайг юу гэж ярих нь бол Удирдах зөвлөлийн хуралдаанаар хаалттай ярьсан асуудал” гэлээ.
Б.ЭНХБАЯР: Нүүрсний сонсголыг энэ жилдээ багтааж явуулах даалгавар авсан |
|